Өнөөдөр Монголын Буддын шашны тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жавзандамба Хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг мэндэлсэн өлзийт өдөр тохиож байна.


Богд бээр билгийн тооллын хаврын адаг цагаан луу сарын 15, аргын тооллоор 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Булган аймгийн Бугат сумын уугуул Монгол айлд ихэр дүү дагуулан мэндэлжээ. Ийнхүү 260 гаруй жилийн завсарлалын дараа анх удаа Монгол нутагт, Монгол хүн Жавзандамба хутагтын дүрээр тодорсон нь шашин номын түүхэнд онцгой үйл явдал болсон юм.


2023 оны 3 дугаар сарын 8-нд Энэтхэгийн Дарамсала хотод Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 5000 лам хувраг, 600 гаруй монголчуудын өмнө X Богдыг олон нийтэд анх удаа танилцуулж, ширээнд залжээ. Энэ нь IX Богдын “миний удаах дүр Монгол Улсад төрнө” хэмээсэн гэрээслэлийн биелэл болсон юм.

Богд гэгээнтний өлмий бат, мэлмий тунгалаг оршиж, буян номын гэгээ арван зүгтээ түгэн дэлгэрэх болтугай!


Эх сурвалж: Аравдугаар Богд Жавандамба хутагтыг дэмжигчид хуудас
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна