АТҮТ: НОГООН ДУГААРЫГ PRIUS, AQUA ЗЭРЭГ ГИБРИД, ЗАЛГАДАГ ГИБРИД АВТОМАШИНД ОЛГОХГҮЙ


Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.

EREV төрлийн автомашин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг.

Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлагатай үед, тухайлбал цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг.

Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг болно.
Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм.

Бид мэдээллийг цаг тухай бүрд үнэн зөвөөр хүргэн ажиллах болно.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний төв 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 3 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 6 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 21 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09