Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд дэд хороод хуралдаж, ажлын уялдаа, гүйцэтгэлийн явц, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ, дараагийн алхмуудыг хэлэлцжээ..
“Бодлого, төлөвлөлтийн дэд хороо”, “Дээд, өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах дэд хороо”, “Хамтын ажиллагааны дэд хороо”, “Харилцаа холбоо хариуцсан дэд хороо”, “Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо”, “Аюулгүй байдлын дэд хороо”-д өчигдөр /2026.04.27/ хуралдсан байна.
Хуралдааны төгсгөлд БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир бэлтгэл ажлыг илүү идэвхжүүлэх талаар холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын талаар илүү их мэдээллийг https://unccdcop17.org/ вэбсайтаас авах боломжтой.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна