ИХ 7-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛС УРИЛГААР ОРОЛЦОВ


Франц улсад зохион байгуулагдсан ИХ-7 /G7/-ийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс урилгаар оролцлоо.

“ИХ-7”-д АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улс багтдаг бөгөөд сүүлийн жилүүдэд чухал сэдвийг хөндөхдөө тухайн сэдэвтэй хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг болсон.

Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ, БНТУ, Кени, Албани, Австрали, БНЭУ, Бразил зэрэг улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлэв.

Манай улсын хувьд ирэх наймдугаар сарын 17-28-ны өдөр СОР17 арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд цөлжилттэй тэмцэж буй Монгол Улсын туршлага, цаашид анхаарах асуудал болон усыг зөв зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн гурван санаачилгаа танилцууллаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх цогц бодлогын санаачилга болох “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлов. Уг санаачилга нь UNCCD COP17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санаачилга юм.

Түүнчлэн уулзалтын хүрээнд Франц, БНСУ, Кени, Итали улсын байгаль орчны сайд нартай хоёр талт уулзалт хийж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, технологи, туршлага солилцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад оролцсоноор Монгол Улс олон улсын түвшинд бодлогын санаачилга дэвшүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд байр сууриа бататгалаа.

Уулзалтын үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир дэлхий дахинд тулгарч буй асуудлууд улам гүнзгийрч, бодлогын тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж буй энэ үед байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Эдийн засаг, хүнсний тогтолцоо, нийгмийн тэсвэртэй байдал нь байгаль орчин болон газраас шууд хамааралтай. Иймд байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, байгалийн экосистемийн тогтвортой ашиглалт нь тэргүүн зорилт хэвээр байна.

Энэ чухал цаг үед “Байгаль ба Хүний сайн сайхны төлөөх санхүүжилтийн эвсэл” байгуулагдаж буй нь цаг үеэ олсон чухал ажил гэж талархан хүлээн авч байгааг тодотголоо.

Мөн биологийн олон янз байдлын санхүүжилт хангалтгүй байгаагаас гадна хэсэгчилсэн, салангид хэвээр байна. Санхүүжилтийг бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр зарцуулахад илүү их анхаарал хандуулах шаардлагатай.

Монгол Улсын хувьд Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан шинэчилж байна.

Урьдчилсан үнэлгээгээр 2030 он хүртэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 810 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байна.

Байгаль хамгаалал нь Монголын нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлалд гүн шингэсэн байдаг бөгөөд газар дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах ухаанд тулгуурладаг.

Гэвч хурдтай хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү тэнцвэрт байдлыг алдагдуулж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд Монгол Улсаас санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжилтийн платформ болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр олон улсын байгаль орчны зорилтуудын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна гэсэн итгэл, хүлээлт байна гэсэн байр суурийг илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 18 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 18 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 19 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 19 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 19 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01