МОНГОЛ УЛС COP17-ЫН ХҮРЭЭНД ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗОРИЛТООС БОДИТ ХЭРЭГЖИЛТ РҮҮ ШИЛЖИХ ТАЛБАР БОЛГОНО


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсад болж буй “Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт”-д оролцож байна. Regional Ecological Summit 2026 (RES2026) арга хэмжээ нь энэ сарын 22-24-ний хооронд үргэлжлэх бөгөөд Төв Азийн улс орнуудын хамтын уур амьсгалын бодлогын баримт бий болгох, Санхүүжилт болон технологийн бодит шийдэл гаргах, ус, цөлжилт, агаарын бохирдол зэрэг хил дамнасан асуудлуудыг шийдвэрлэх хамтын санаачилга гаргах зорилготой юм.

Астана хотод болж буй энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлсэн бөгөөд бусад орны төрийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллагууд, хөгжлийн банкууд, эрдэмтэн судлаачид гээд шийдвэр, санаачилга гаргах олон талын төлөөллүүд оролцож буй юм.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир энэхүү чуулганд Уур амьсгалын цогц арга хэмжээ, газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын хамгааллыг уялдуулах замаар хүнсний аюулгүй, тэсвэртэй байдлын чадавхыг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ:
Монгол Улсын хувьд энэ жил Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудын хамгийн эхнийхийг зохион байгуулах онцгой ач холбогдолтой жил тохиож байна. Бид үүнийг том хариуцлага төдийгүй, гурван конвенцын хүрээнд илүү нэгдмэл, уялдаа холбоотой үйл ажиллагааг төлөвшүүлэх стратегийн боломж гэж харж байна.
Монгол Улсын хувьд үндсэн зорилго маш тодорхой. Газар бол уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцооны огтлолцлын гол цэг юм. Иймд нэгдмэл үйл ажиллагаа нь газрын болон хөрсний эрүүл мэндэд тулгуурлаж, системийн түвшинд хэрэгжих ёстой.

СОР17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г зорилтоос бодит хэрэгжилт рүү шилжих талбар болгохоор зорьж байна. Тус төлөвлөгөө нь олон улсын түвшний зорилтыг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэнэ. Энэхүү алсын хараа нь СОР17 бага хурлын “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” урианд тусгагдсан бөгөөд газрын нөхөн сэргээлт нь хүнсний аюулгүй байдал, орон нутгийн тэсвэртэй байдал, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй.

Бид “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд гурван үндсэн санаачилгыг дэвшүүлж байгаа. “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэнэ. “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга” нь хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлнэ. Гурав дахь санаачилга нь Байгальд суурилсан шийдлүүдийг өргөн хүрээнд дэмжихэд чиглэнэ. Эдгээр санаачилгууд нь тус тусдаа хэрэгжих төсөл бус, харин Риогийн конвенцуудын зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлэн нэгдсэн талбар байх болно” гэдгийг онцоллоо.

Дэд сайд Б.Мөнхтамир үргэлжлүүлэн

  • Байгаль орчны түншлэл ШХАБ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр: Бүс нутгийн тогтвортой ирээдүйн төлөөх хамтарсан үйл ажиллагаа
  • Уулын бүс нутаг ба уур амьсгалын өөрчлөлт: Эмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү чиглэх нь
  • Олон улсын усны байгууллага байгуулах асуудлаарх зөвлөлдөх уулзалт
  • Төв Азийн усны салбарын тогтвортой санхүүжилт: Сорилт, боломж болон хамтын ажиллагааны чиглэлүүд
  • Төв Азийн бүс нутагт байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлэх нь
  • Дэд бүтцийн тэсвэрлэх чадавхыг сайжруулах буцалтгүй тусламжийн боломжууд зэрэг дээд түвшний уулзалт, хурлуудад оролцож, илтгэл тавина.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 7 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 19 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 22 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 23 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22