Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт "UB food festival" өдөрлөгийг түр зогсоожээ.
Өнөөдрөөс /2026.04.18/ дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Ирэх даваа гарагаас "UB food festival 2026" хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна