СУВИЛАХУЙН БАГШ НАРЫН VI ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Эрүүл мэндийн яамны сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэс, Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл Сувилахуйн сургуультай хамтран "Сувилахуйн тусламж үйлчилгээ ба чанар" сэдэвт сувилахуйн багш нарын VI чуулга уулзалтыг 2026 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ.

Тус чуулганд сувилахуйн мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 их, дээд сургуулийн 73 багш, ЭМЯ болон Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн (МСН) төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, сургалтын чанарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.

Чуулганаар салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлжээ. Үүнд:

  • ЭМЯ-ны ЭТБХГ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: "Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлага";
  • ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор В.Даваахүү: "Сувилахуйн хүний нөөц, тусламжийн өнөөгийн байдал"-д хийсэн судалгааны үр дүн;
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго: “VR (Виртуал бодит байдал)-ийг сургалтад ашиглах нь” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцуулсан байна.


Мөн онол болон технологийн дэвшлийг сургалтад нэвтрүүлэх асуудлаар БНСУ-ын Кён-Ин сургуулийн багш, доктор, профессор Kang Na Gyeong (цахимаар), Этүгэн их сургуулийн Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш СУ-ны докторант Б.Дүүрэнзул нар "The Nursing Metaparadigm"-ийн үзэл баримтлал, Монголын сувилагчдийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Интермед эмнэлэгийн сувилахуй эрхэлсэн захирал  Б.Амармэнд “Сувилахуйн Метапарадигм” постер илтгэл, Этүгэн их сургуулийн Инженерчлэл, технологийн сургуулийн захирал, дэд профессор Л.Нямхүү, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа нар “Хиймэл оюун ухааныг сувилахуйн сургалт, судалгаанд ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Дэлхийн сувилахуйн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын онцлогт тохирсон “The Nursing Metaparadigm”-ийг боловсруулан гаргахаар зорьж байгаа бөгөөд чуулганаар хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. Түүнчлэн Монголын сувилахуйн салбарт шинжлэх ухааны суурь үзэл баримтлалыг нутагшуулах, багш нарын технологийн ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 12 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 12 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 15 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25