Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогын шинэчлэл" сэдвээр салбарын удирдах ажилтнуудад илтгэл танилцуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлав.
Уг төлөвлөгөөнд:
- Санхүүжилтийн тогтолцоог сайжруулна
- Мэргэшсэн эмч, мэргэжилтэн бэлтгэнэ
- Эмийн ургамлыг хамгаалж, тарималжуулна
- Эмийн бүртгэл, чанарын хяналтыг сайжруулна
- Стандарт хангасан эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
- Уламжлалт эмийг экспортод гаргана
- Эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжихээр тусгажээ.
Мөн уламжлалт анагаах ухааны үзлэг, эмчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган санхүүжүүлдэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна