МАЛИНИН СҮҮЛИЙН МӨЧИД ТАКТИКАА ӨӨРЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГЫН ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА АВЛАА


Уран гулгалтын од Илья Малинин дэлхийн аваргад гурван дахь удаагаа дараалан алтан медаль хүртлээ. Энэ нь өвлийн олимпын наадамд тааруухан оролцсоноос ердөө нэг сарын дараа болсноороо онцлог юм.

Малинин Прага хотод болсон тэмцээний турш тэргүүлж, Японы тамирчин Юма Кагиямаг 22.73 оноогоор илт давж түрүүлэв. Харин хүрэл медалийг мөн Японы Шун Сато хүртсэн байна.

“Бүх зүйл дууслаа.” хэмээн ялалтын дараа догдлон хэлсэн Малинин “Би чөлөөт үзүүлбэрээ алдаа мадаггүй гүйцэтгэхийг зорьсон, тэгээд яг хүссэний дагуу болсон.” гэжээ.

Тэрбээр мөн тэмцээний талаар “Гайхалтай байлаа. Надад энд бүх зүйл маш их таалагдсан, энд байгаадаа үнэхээр баяртай байна” гэсэн байна.

Хоёр үзүүлбэрийн нийлбэрээр Малинин нийт 329.40 оноо авсан. Түүний чөлөөт үзүүлбэр нь өмнө нь Гран-при финалд тогтоосон 238.24 онооны дээд амжилтад хүрээгүй ч маш өндөр түвшинд байв. 

Малининаар "амьсгалсан" Прага 

Финалын өдөр 20 мянган хүний суудалтай ордны тасалбар дүүрэн зарагдаж, стадионы гадаа өглөөнөөс эхлэн илүү билет хайсан хүмүүс цугларчээ. Дотор нь бүр өглөөний бэлтгэлийн үеэр ч сул суудал бараг байсангүй. Жинхэнэ уран гулгалтын фенүүд олноор цугларсны ихэнх нь Малининыг дэмжигчид байв. Үзэгчид плакат, Америкийн туг барьж, зарим нь Малинины нэрийг шигтгэсэн цамц өмссөн байлаа.

Прага хот бүхэлдээ уран гулгалтаар, бүр тодруулбал Малининаар “амьсгалсан” юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн түүний фенүүд хаа сайгүй тааралдана. Италийн хөгжөөн дэмжигчид сүүлчийн мөч хүртэл чөлөөт үзүүлбэрийн билет олдохыг хүлээсэн гэцгээсэн. Трамвайд “Team Malinin” гэсэн цамцтай герман охин тааралдсан бол үзэгчдийн хэсэгт орос хэлтэй нэгэн фен Ильяд зориулан оросын бэлгэдэл болгож “сушки” авчирсан байв. Үзэгчдийн бүтээлч байдал үүгээр дуусаагүй. Зарим нь малина буюу бөөрөлзгөнө жимстэй плакат, футболктой ирсэн бол нөгөөдүүл нь Ильягийн дуртай тоглоом бөгөөд түүний албан бус бэлгэ тэмдэг болсон “Лууг хэрхэн сургах вэ” хүүхэлдэйн киноны Беззубик дүрийн малгай  ч өмссөн байв. 

Аваргын стратеги

Малинин ийм их анхаарал дунд өөрийгөө маш сайн авч явж байв. Тэр мөсөн дээр гарах бүрт фенүүд нь орилж, ямар ч хөдөлгөөнийг нь,  дөрвөлсөн болон энгийн үсрэлтийг нь ч халуун алга ташилтаар мялааж байсан юм.

Сүүлийн бэлтгэл дээр ч тэр тун тайван байсан. Эхэндээ мөсөн дээр тойрон гулгаж, дараа нь үсрэлтээ аажмаар бэлдсэн. Бусад тамирчид аль хэдийн дөрвөлсөн үсрэлт хийж байхад Илья дөнгөж давхар үсрэлт хийж эхэлж байв. Хөгжим нь эгшиглэхэд бүр элементгүйгээр хөтөлбөрөө гүйцэтгэсэн. Гэхдээ фенүүдийн баяр дээр зориулж өөрийн алдарт сальтог хийж, төгсгөлд нь Францын тамирчин Адам Сяо Хим Фатай хамт дахин үсэрсэн.

Түүний тэшүүрийн шар үдээс онцгой анхаарал татаж байв. Энэ нь домогт хоккейчин Александр Овечкингоос авсан бэлэг, сахиус нь ажээ.

Бүх зүйл учиртай

Чөлөөт үзүүлбэрт Малинин хамгийн сүүлд мөсөн дээр гарсан. Түүний өрсөлдөгчид аль хэдийн үзүүлбэрээ үзүүлсэн байв. Юма Кагияма улирлын шилдэг үзүүлбэрээ үзүүлж,  танхимыг “босгосон” бол Шун Сато эцэст нь цэвэр, хүчтэй гулгалтыг үзүүлэв.

Гэхдээ тэд мөсөн дээр гарахаас өмнө л босго өндөр тогтоогдсон байсан. Учир нь Илья долоон дөрвөлсөн үсрэлт хийхээр мэдүүлээд байсан юм.

Малинины сэтгэлзүйн сэргэлт

Илья Малинин Чехэд нэг л зорилготой ирсэн, энэ нь өөрийгөө дахин “бүтээх”. Олимпын мөсөн дээр, чөлөөт үзүүлбэрт алтан медалиа алдсанаас үүдсэн тэрхүү сэтгэлзүйн шархаа эдгээх нь Малининд амин чухал байв. Ильягийн мэдүүлэгт “галзуу” гэмээр долоон дөрвөлсөн үсрэлт багтсан байсан бөгөөд үүнд домогт дөрвөлсөн аксель, мөн маш хүнд 4 лутц- ойлер -3 флип хослол оржээ. Гэвч нас биед хүрч, илүү тооцоотой болсон Малинин богино үзүүлбэрийн дараа 10 онооны илүүтэй байх үед бүхнийг эрсдэлд тавих нь дахин сүйрэл рүү дөхөх алхам гэдгийг цаг тухайд нь ойлгосон байна.

Хамгийн хариуцлагатай мөчид Илья “аюулгүйн шүхэр”-ээ дэлгэжээ. Тэрбээр дөрвөлсөн аксель болон дан дөрвөлсөн тулупаас ухамсартайгаар татгалзаж, лутцтай каскад дээрх эрсдэлтэй флипийг илүү найдвартай сальховоор сольсон байна. Дэлхийн аль ч уран гулгагчийн хувьд энэ нь дээд түвшний хөтөлбөр хэвээр ч Малининий хувьд энэ нь жинхэнэ мастерын болгоомжлол байлаа.

Үзүүлбэр түүнд амар байгаагүй. Зөвхөн дотоод дарамттайгаа тэмцсэнээс гадна гадаад төрхөөрөө ч нэлээд “хүнд” харагдаж байсан нь биеийн бэлтгэл доголдсоныг илтгэнэ. Улирлын завсарлагаар Илья жингээ багасгаж, үсрэлтүүдийнхээ хөнгөн байдлыг эргүүлэн авах шаардлагатай бололтой. Гэсэн ч түүний үзүүлбэр бараг алдаагүй болж, зөвхөн 4 лутц - сальхов хослол дээр бага зэргийн дутуу эргэлт хийсэн.  Мөн гуравдугаар түвшний алхалтын зам нь түүний хүч барагдаж байсныг харуулсан юм.

Сонирхолтой нь шүүгчид аваргыг дэмжихээр шийдсэн мэт хоёр дахь үнэлгээнд нэлээд өгөөмөр хандсан гэж зарим хүн үзэж байна. Малинин компонент оноогоороо хувийн дээд амжилт тогтоож, 95.04 оноо авсан юм. Ийм хүнд, уран сайхны хувьд төгс биш гэж болох үзүүлбэрийн хувьд энэ нь бага зэрэг хачирхалтай харагдсан ч бодит байдал хэвээр, титэм эзэндээ эргэн ирлээ.

Мэдүүлэг: 4F, 4Lz, 4A, 4T, 4Lz+eu+3F, 4T+3T, 4S+3A

Гүйцэтгэл: 4F, 3A, 4Lz, 3F, 4Lz+3S, 4T+3T, 4S+2A, сальто (тооцоонд ороогүй)

21-хэн насандаа аль хэдийнэ уран гулгалтын домог болсон залуу од ийнхүү Олимпын бүтэлгүйтлийнхээ дараа Дэлхийн аваргын 3 дахь алтан медалиа амжилттай хүртлээ.  

“Үнэхээр гайхалтай байлаа. Надад бүх зүйл маш их таалагдсан, энд байгаадаа маш их баяртай байна” гэж Малинин үзүүлбэрийнхээ дараа хэлжээ.

“Энэ тэмцээний өмнө надад ямар нэгэн хүлээлт байгаагүй. Би зүгээр л гарч, уур амьсгал, орчныг мэдэрч, таашаахыг хүссэн. Ялах уу, ялагдах уу гэдэг надад огт хамаагүй байсан. Үзэгчид үнэхээр галзуу мэт байлаа. Миний бодлоор энэ бол хамгийн шилдэг  дэлхийн аваргын тэмцээний нэг боллоо. Уран гулгалт  үнэхээр өсөж, хөгжиж, улам бүр алдартай болж байгаатай энэ нь холбоотой гэж бодож байна. Ойрын хэдэн жилд уран гулгалт ямар болох бол гэдэг надад их сонирхолтой байна.” гэж Дэлхийн гурван удаагийн аварга Илья Малинин ярьсан байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 10 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 10 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 11 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 12 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 14 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 16 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 16 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 18 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 19 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11