Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга АУ-ны доктор, НЭМ-ийн магистр Б.Цэцэгсайхан "Нийгмийн эрүүл мэндийн бодлогын шинэчлэл" сэдвээр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд илтгэл тавьжээ.
Сүүлийн 50 жилийн хугацаад Монгол Улсын хүн ам 1.3 саяас 3.5 сая, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 105.9 байсан бол 14.3, дундаж наслалт 56.5 байснаас 70.7 болон нэмэгдээд байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын бодит үр дүн" гэдгийг тодотгов.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 5 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж байгаа нь хангалтгүй бөгөөд цаашид санхүүжилтийг нэмэгдүүлэх, оновчтой хуваарилалт хийн ажиллах шаардлагатайг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна