​ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨР БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛНО


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр /2026.03.30/ эхэллээ.

Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн сайдын эрхэм зорилго бол “эрүүл биетэй, урт настай, чанартай амьдралтай” ард түмэн юм. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй нэг баг болж цөөнгүй ажлыг амжилттай хийж, гацаж урагшлахгүй удсан асуудлуудад гарц шийдэл олж шийдвэрүүдийг гаргаж чадлаа хэмээгээд зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нийт удирдлагуудад мэндчилгээ дэвшүүлэв.

Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Төлөөлөн удирдах зөвлөл, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл зэрэг 300 гаруй удирдах ажилтан оролцож байна.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ДР СОКОРРО ЭСКАЛАНТЕ "Өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөөн "Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар" гэсэн уриан дор явагдаж байгаа нь цаг үеэ оновчтой илэрхийлсэн гэж харж байна.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон салбарын манлайлагч, удирдах ажилтан та бүхэн олон жилийн турш Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө, эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө чармайн ажилласны үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэж, баяр хүргэе.

Эрүүл мэндийн удирдах ажилтнууд, эрүүл мэндийн салбарын албан хаагчид бол эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн “ар нуруу” нь болж байдаг гэдгийг өнөөдрийн зөвлөгөөний уриа тун оновчтой тодорхойлжээ. Эрүүл мэндийн тэгш байдлыг хангахын тулд хүн төвтэй, хүртээмжтэй, хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм." гэжээ.

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" үргэлжилж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 12 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 12 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 15 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25