МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд номын хур бууж, лам хувраг, сүсэгтэн олны язгуурын ачит багш Жадо Ринбүчи дээдэс Очирваань бурхны ван авшиг, бясалгал, бүтээлийг хэрэгжүүлэх номын үйлсийг уламжлалт зан үйлийн дагуу эхлүүллээ.

Энэхүү номын айлдварт Монголын Бурханы Шашинтны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт өөрийн биеэр залран морилж дээдийн номын дамжлага хүртлээ.

Жадо Ринбүчи багш бээр айлдвартаа бодь сэтгэлийг үндэс болгон, хоосон чанарын гүн ухаанд тулгуурласан энэрэн нигүүлсэхүй, зөв үзэл, зөв үйл, зөв бясалгал зэрэг Бурханы шашны гол үндсэн зарчмуудыг тодорхой тайлбарлан айлдлаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна