МАЛИНИН: ОЛИМП ГАЙХАЛТАЙ ТУРШЛАГА БАЙСАН. ОДОО ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ЦАГ ИРСЭН


Олимпын 2026 оны багийн тэмцээний аварга, Дэлхийн хошой аварга, АНУ-ын уран гулгагч Илья Малинин Прага дахь 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  богино үзүүлбэрт хувийн амжилтаа эвдэж, 111.29 оноогоор тэргүүллээ.

Өмнө нь тэрбээр 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 110.41 оноо авсан юм.

Уран гулгалт. ДАШТ-2026. Эрэгтэй. Богино үзүүлбэрийн дүн

  • 1. Илья Малинин /АНУ/ – 111.29
  • 2. Адам Сяо Хим Фа /Франц/ – 101.85
  • 3. Александр Селевко /Эстони/ – 96.49

Илья Малинин богино үзүүлбэрт түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө “Уран гулгалтад их зүйл хийснээ ойлгосон. Одоо өөрийн замаараа явж, өөрийнхөөрөө байх, хүссэн зүйлээ хийх цаг болсон.” гэжээ.

Малинин “Мөсөн дээр дахин гарах нь үнэхээр гайхалтай байлаа. Би зүгээр л хөгжилтэй байж, таашаал авахыг хүссэн. Энэ тэмцээний өмнө ямар нэгэн хүлээлт надад байгаагүй. Зүгээр л гулгахыг хүссэн. Аварга цолоо хамгаалах нь үнэнийг хэлэхэд одоо надад тийм ч чухал биш. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд би энэ спортын төлөө маш их зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Харин одоо өөрийнхөөрөө байж, өөрийн замаар явж хүссэн зүйлээ хийх цаг ирсэн гэж бодож байна.” гэжээ.

Хувийн амжилтаа шинэчилсэн тухайд “Мэдээж өөрийн хязгаарыг давж гарах нь миний зорилгын нэг хэсэг хэвээр байгаа. Гэхдээ би “эцсийн эцэст улирал дуусна” гэж өөртөө хэлэх үедээ илүү сайн гулгадаг.” гэсэн байна.

Мөн "Би өөртөө их хүлээлт тавихгүй байхыг хичээдэг. Зүгээр л хийж байгаа, дуртай зүйлээсээ жинхэнэ таашаал авахыг хүсэж байна. Мэдээж, болж өнгөрсөн зүйлсийн талаар их боддог ч сайн мөчүүдийг ч бас боддог.

Олимпын наадам дээр үнэхээр их хөгжилтэй байсан. Үнэнийг хэлэхэд тэр бол дахин хэзээ ч мэдрэхгүй байж магадгүй тийм гайхалтай туршлага байсан.
Ямар ч байсан цаашид юу болохыг харцгаая. Ер нь сайн, муу үе олон байсан болохоор би бүхнийг байгаагаар нь хүлээж авч байна.

Хүн бүр ойлгох ёстой нэг чухал зүйл бол бид хамгийн хэцүү мөчүүддээ ч гэсэн эргэн тойрныхоо бүхнийг үнэлж чаддаг байх хэрэгтэй.
Эцэст нь бид Олимпод оролцож чадсандаа бахархах ёстой. Би анхны Олимпдоо оролцсоноороо маш их бахархаж байгаа. Үр дүн ямар байснаас үл хамааран олон сайхан дурсамж, баяр баясгалантайгаар буцаж ирсэндээ баяртай байна. Энэ нь миний цаашдын бүх карьерын туршид урам зориг болно. Үзэгчдийн хариу үйлдэл надад одоо тийм ч чухал биш болсон. Миний анхаарах хамгийн чухал зүйл бол одоо дотроо өөрийгөө яаж мэдэрч байгаад л оршино. Хэрвээ би дотроо өөрийгөө сайн мэдэрч байвал үүнийг хүмүүст харуулж чадна. Тэгвэл тэд ч бас миний өөртөө мэдэрч байгаа хайр дэмжлэг бүхнийг мэдрэх болно.” гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01