СҮРЬЕЭГ ЭМЧЛЭН ЭДГЭЭХ ХУГАЦАА 2-4 ДАХИН БОГИНОСЖЭЭ


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж, олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. 

Манай улс 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ихээхэн онцлогтой ба ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг Монгол Улсад дээд хэмжээний ажлын айлчлал хийж буй явдал юм.  

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон ДЭМБ-ын “Сүрьеэг устгах стратеги”- 2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” Улс төрийн тунхаг зэрэг олон улсын болон үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-ыг боловсруулж, өнгөрсөн оны наймдугаар сард батлан хэрэгжүүлж байна.Монгол улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн 165 тохиолдол, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 129 тохиолдол бүртгэгдэж, сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас барсан. 10,000 хүн амд шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин улсын хэмжээнд 6.0, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7, аймгийн түвшинд 5.0 байна. Тэр дундаа Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна.

Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт нийгмийн эмзэг бүлгийн дунд илүүтэй тархаж байгаа нь нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, хүн төвтэй тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад сүрьеэг заавал бүртгэх, мэдээлэх тогтолцоог нэвтрүүлж, аль ч тохиолдолд оношлогдсон өвчтөнийг орхигдуулахгүй, эмчилгээний хүлээгдэлгүй байх нөхцөлийг хангах үүднээс эмчилгээг шуурхай эхлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген болон молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн механизмтай уялдуулахыг ЭМЯ-аас зорьж байна. Ингэснээр сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, өвчний дарамт, нас баралтыг багасгах, улмаар сүрьеэг устгах зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой юм.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78 эрүүл мэндийн байгууллагад Молекул биологийн шинжилгээний аргаар сүрьеэгийн оношилгоо, 42 хиймэл оюун бүхий зөөврийн болон Дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж байна. Молекул биологит суурилсан оношилгооны аргыг бүх түвшинд нэвтрүүлснээр оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн цусанд сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, нийслэлийн 6 дүүрэгт ашиглаж байна.Түүнчлэн дэлхий дахинд гарч байгаа сүрьеэгийн шинэ эм, эмчилгээний шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

  • Сүрьеэгийн эмийн чанар, аюулгүй байдалд анхаарч, Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан олон улсын нэгдсэн худалдан авалт хийж байна.
  • Сүрьеэгийн эмчилгээний хугацаа богиносож байна. Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 4-6 сар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сар болж богиноссон.
  • Урьдчилан сэргийлэх эмчилгээг өргөжүүлэн 5 горимоор сонголттой хийж байна.

Эдгээр арга хэмжээ нь сүрьеэг эрт илрүүлж, богино хугацаанд эмчлэгдэж эдгэрэх, улмаар санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа юм. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сантай хамтран өчигдрөөс нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн хэрэв танд ямар нэг зовуурь, ялангуяа 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах шинж илэрч байвал эмнэлэгт эрт хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.   Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон Бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй түүний баг хамт олон,  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга М.Даваабат болон ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд, НЭМҮТ, НЭМГ-ын удирдлага, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, оюун залуус оролцлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 12 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 12 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 15 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25