СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.03.16-03.22/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ЦЭНХЭР БҮСИЙН СЭДЭВЧИЛСЭН ӨДРҮҮД, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болохоос таван сарын өмнө ЦЭНХЭР БҮС-ийн сэдэвчилсэн өдрүүд болон үйл ажиллагааны хөтөлбөрийг олон нийтэд 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр  танилцууллаа.

Санхүүжилтийн өдөр (8 дугаар сарын 24)

Усны өдөр (8 дугаар сарын 25)

Газар ба хүн төвт өдөр (8 дугаар сарын 26)

Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (8 дугаар сарын 27)

ЦАХИМ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХУРАЛДЛАА 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо болон тус конвенцын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү СОР17 хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, мөн олон улсын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.  Мөн СОР17 хурлын үеэр зохион байгуулагдах Ногоон бүсийн  медиа төлөвлөлтийг зохион байгуулах нь  чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Тус яам COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.  Уулзалтын үеэр бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулах техникийн шийдлийн талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд РТҮС УТҮГ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвням бага хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сувгуудаар шууд дамжуулах техникийн боломж, зохион байгуулалтын талаар танилцуулжээ.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо энэ үеэр Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, COP17  хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтын төгсгөлд талууд COP17  хурлын бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгджээ.

ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ ЦӨЛЖИЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙВ   

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ын гурав дахь удаагийн сургалтыг 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

 Энэ удаагийн сургалтад 19 аймгийн телевиз, радио, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас нийт 36 сэтгүүлч хамрагдаж, COP17 Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол, олон улсад танилцуулах санал санаачилгын талаар мэдээлэл авчээ.

Мөн COP17-г эх орондоо зохион байгуулах явцад сэтгүүлчид анхаарвал зохих асуудлууд, тухайн улс орны иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байхын давуу тал, боломж, ЦЭНХЭР болон НОГООН бүсийн ялгаа, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол ямар хэмжээнд хүрсэн, улс орнуудад үзүүлж буй нөлөөлөл, энэ чиглэлд НҮБ-аас баримталж буй гол бодлого, чиг хандлагын талаар танилцуулж, салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Сэтгүүлчид зургаан багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулжээ.

НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ДЭД ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Цөлжилттэй Тэмцэх Тухай НҮБ-ын Конвенцын Дэд гүйцэтгэх нарийн бичгийн дарга Андреа Меза Мурильогоор ахлуулсан төлөөлөгчид 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны бэлтгэл ажлын явцтай танилцжээ. Уулзалтын үеэр бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, олон улсын түвшний зохион байгуулалтыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмж, үүрэг чиглэл өгч, цаашдын хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхээр санал нэгдэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 52 минутын өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 1 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 3 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 9 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 21 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 23 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22