Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр /2026.03.19/ мэдэгдлээ.
2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхэлсэн Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн явцад тус Үйлдвэрчний эвлэлийн талаас цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох зэрэг 12 заалт бүхий саналыг гаргажээ.
Хэлэлцээрийн талууд дээрх саналуудаар тохиролцоонд хүрч чадаагүй, хөдөлмөрийн зуучлагч томилогдон ажилласан ч зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй тул Үйлдвэрчний эвлэлийн талаас ажил хаялтыг санаачилж, зохион байгуулах нөхцөл бүрдээд байна.
Иймд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардаж байгаагаа мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна