ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИЙН БАГА ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж бус асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар ярилцсан байна. 

Өмнөговь аймаг нь Монгол орны хамгийн том газар нутагтай бөгөөд нийт хүн амын 64 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг.

Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1233 ажилтан ажиллаж байгаагаас 23.9 хувь нь эмч, 20.6 хувь нь сувилагч байна. Хүний нөөцийн бүрдүүлэлт 86 хувьтай.

Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалт 73.7 байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.3, эрэгтэйчүүдийнх 69.6 байгаа нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8.7 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалт, нас баралтад амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлтийн тогтолцоо, шээс бэлгэсний тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны өвчин голлон нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Өмнөговь аймаг хорт хавдрын өвчлөл нас баралтаар улсын дундаж, 21 аймгаас хамгийн бага үзүүлэлттэй байна. 2025 онд аймгийн хэмжээнд нийт 652 хүн хорт хавдраар оношлогдож, 53 хүн нас барсан нь өмнөх оноос нас баралт буурсан үзүүлэлттэй байна. “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 11,706 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлэгт хамруулж B, D вирустэй, хавдрын 36 тохиолдлыг оношлон, 45 хүнийг эмчилгээнд хамруулжээ.

Уул уурхай, тээвэр логистик эрчимтэй хөгжиж буй, хөдөлгөөнт хүн ам ихтэй тус аймаг эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байна. 2025 онд улс, орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбартаа нийт 21.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ онд барилга байгууламж, тоног төхөөрөмж, автомашины шинэчлэл зэрэгт нийт 22.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтны нийгмийн хамгаалалд ихээхэн анхаарч нийт 105 эмч эмнэлгийн ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлэн, 15 эмч, ажилтныг түрээсийн орон сууцад хамруулжээ. Түүнчлэн нутгийн дэм, орон нутгийн нэмэгдлийг сүүлийн гурван жилд тасралтгүй олгож байгаагаас гадна магистр, докторын сургалт, бусад мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг шийдэн, эмч ажилтнуудынхаа чадавхыг тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа тухайгаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллэв.

2025 онд эмнэлгийн тусламж үйлчилгээндээ дараах шинэ технологиудыг нэвтрүүлжээ.
- Бамбай булчирхайн эсрэг бие илрүүлэх шинжилгээ Anti TSHR, Anti TPO, Anti TG
- Өөх тосны солилцоо Их нягттай липопротейн, Бага нягттай липопротейн
- Хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, Түрүү булчирхай, өндгөвч, нойр булчирхай, элэгний хавдарын маркер
- Бэлгийн замын далд халдварын 7-н үүсгэгч тодорхойлох шинжилгээ
- CRRT буюу Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппаратаар хүнд өвчтөний шээсэн дэх хорт бодисыг шүүх эмчилгээг хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж буй аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, эрт илрүүлэн, эрт оношилж эмчлэх тогтолцоог цаашид улам бэхжүүлэн ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Түүнчлэн эмч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 12 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 12 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 15 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25