Б.ЭНХБАЯР: ГОЛОМТЫН БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ СОНСГОЛД НОТЛОХ БАРИМТААР НОТОЛЖ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН НАДААС ӨӨР ХҮН БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө олон хүний талаар ярьсны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бодь интернэйшнлээс 500 мянган доллар авсан гэх хэргийг АТГ-т шалгуулна гэж мэдэгдсэн. 

Харин Б.Энхбаяр "Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Мөн 

"Пээ. 500 мянган ам доллар Б.Энхбаяр Бодиос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.
Бодьтой хийсэн 6 офтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ өөрөө хийсэн байдаг. Захирал нь Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй. Л.Оюун-Эрдэний ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна." гэсэн байна.  

Мөн "Парламентат ёс, сонгодог парламентын тогтолцоо гэж яг юу юм бэ. Олонхи болсон нь Засгийн газраа бүрдүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг төлөөллийн ардчилал юм. Үндсэн хууль ч ийм юм. Үндсэн хуулийнхаа эл зарчмыг нулимаад, парламентаа сөрөг хүчингүй болгоод, бүгдээрээ хамтдаа эрх барья гэсэн нь бүгдээрээ хамтдаа дарангуйлья л гэсэн үг байсан. Энэ нь өөрөө ардчилсан Үндсэн хуульт ёсны эсрэг, парламентат ёсоо үгүйсгэсэн, “парламентын дарангуйлал”-ыг бий болгосон. Үндсэн хууль амьтай, сүнстэй учраас өөрт нь халдсан энэ дарангуйлагчийг шилгээсэн. Шаал худлаа юм суурь мэдлэггүй ярьж суух Л.Оюун-Эрдэнэ.

...2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга, Г.Занданшатар УИХ-ын дарга байх үед хийгдсэн. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг зөвхөн Үндсэн хуульд зааснаар хязгаарлаж, нэг л удаа сонгогдох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын нийт гишүүний олонхоор огцрох(хуралдаанд оролцсон олонх биш) өөрчлөлт хийгдэж хүчтэй, тогтвортой Ерөнхий сайдтай болох тогтолцооны өөрчлөлт хийгдсэн. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн анхны үр дүн, 1990 оноос хойш тогтвортой 5 жил хашсан нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд юм. Мөн 1992 оны Үндсэн хуулиас хойш парламентаар “итгэл үзүүлэхгүй” үндэслэлээр огцорсон анхны Ерөнхий сайд. Өөрт нь итгэл үзүүүлэх эсэх асуудлыг парламентад оруулна гэдэг нь өөрөө хариуцлага үүрэх санаачилга бол биш, харин хариуцлага үүрэлгүй цааш ажиллах тухай санаачилга. Өөрийн хариуцлага гэдэг нь өөрөө өргөдлөө өгөх тухай юм. Саяхны мэт боловч Үндсэн хуульчлагдсан ийм харилцаанууд үнэнээрээ үлдэж байх учиртай." гэж бичсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 11 минутын өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 20 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 20 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 21 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 21 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 21 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 23 цагийн өмнө
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22