2026 онд ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагы жагсаалт гарч, гэрээ байгуулагджээ.
Ахмад настны тухай хуулийн 8.1.2-д ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор заасан.
Засгийн газрын 2024 оны “Хөнгөлөлтийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоолоор ахмад настан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр 7 хүртэлх хоног амарч сувилуулах ба нийгмийн халамжийн сангаас эрхийн бичгийн хөнгөлөлтөд 1 ор хоногийн амралтын газарт 35,000 төгрөг, сувиллын газарт 40,000 төгрөг тус тус тооцон олгохоор зохицуулсан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад ахмад настанд стандартын шаардлага хангасан чанартай үйлчилгээ үзүүлэх, ажилтан албан хаагчдын харилцаа хандлагыг дээшлүүлэх, амралт, сувиллын үйл ажиллагааг улам сайжруулахад анхаарч ажиллах талаар чиглэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна