МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭЖ ИРАНЫ ТАЛ САНУУЛЛАА


Ираны удирдагч Али Хаменеин хүү Можтаба Хаменеи Ираны шинэ дээд удирдагчаар сонгогдлоо. Дональд Трамп Можтаба Хаменеиг хүлээн зөвшөөрөх боломжгүй сонголт гэж аль хэдийн мэдэгдсэн тул энэ алхам нь дайны хурцадмал байдлыг нэмэх эрсдэлтэй байна.

Ираны хамгийн дээд эрх мэдэлтнийг сонгох үүрэгтэй шашны байгууллагын гишүүд ням гарагт Ираны дээд удирдагч Али Хаменеин хоёр дахь хүү Можтаба Хаменеиг  түүний залгамжлагчаар сонгосон шийдвэрийг зарлажээ. Төрийн хэвлэл мэдээллээр дамжуулсан мэдэгдэлд чуулган түүнийг “шийдвэрлэх санал хураалтаар” сонгосон гэсэн байна. Мөн тус байгууллага улс даяарх иргэдийг, ялангуяа шашны сургуулиуд болон их сургуулийн оюуны элитүүдийг шинэ удирдлагад үнэнчээ илэрхийлж, Ираны хувьд тун чухал энэ цаг үед үндэсний эв нэгдлийг хамгаалахыг уриалжээ.

Можтаба Хаменеи дээд удирдагчаар томилогдсон нь Иранд Исламын хувьсгалаас хойш анх удаа дээд эрх мэдэл эцгээс хүүд дамжиж буй тохиолдол болж байна. Энэ нь хаант засгийг түлхэн унагаах зорилготойгоор байгуулагдсан улсад удирдлага удам дамжих шинжтэй болж байна гэсэн маргааныг дотооддоо өдөөж болзошгүй юм.

37 жилийн турш Ираныг удирдсан Аятолла Али Хаменеи дайн эхэлсэн эхний өдөр буюу 2026 оны 2-р сарын 28-нд Тегеран хотод амь үрэгдсэн гэж мэдээлж буй. 

Ираны улс төр болон аюулгүй байдлын байгууллагуудын хүрээнд албан тушаалтнууд Можтаба Хаменеиг улсын шинэ дээд удирдагчаар томилогдсоныг сайшаан хүлээн авч байгаа аж. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Ираны зэвсэгт хүчний удирдлага түүнд үнэнчээ илэрхийлжээ. Харин парламентын дарга энэ шийдвэрийг магтаж, Можтаба Хаменеиг дагах нь “шашны болон үндэсний үүрэг” гэж мэдэгдсэн байна. Мөн улсын аюулгүй байдлын тэргүүн шинэ удирдагчийг Ираныг одоогийн эмзэг нөхцөл байдлаас удирдан гаргах чадвартай гэж хэлсэн бол Исламын Хувьсгалт хамгаалагчдын корпус түүнийг дагахад бэлэн гэдгээ мэдэгдэж, улсын гол институцүүдээс дэмжлэг их байгааг харуулжээ.

Ням гарагийн эхээр Дональд Трамп хэрэв Тегеран зөвшөөрлийг нь урьдчилан авахгүй бол Ираны дараагийн дээд удирдагч “удаан оршин тогтнохгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Можтаба Хаменеиг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” сонголт гэж нэрлэж,  Вашингтон Ираны ирээдүйн улс төрийн чиг хандлагад оролцох ёстой гэсэн билээ. Израил ч мөн Али Хаменеиг залгамжилсан хэнийг ч мөрдөн мөшгөж, онилно гэж мэдэгдсэн. 

Олон шинжээч Можтаба Хаменеиг томилсон нь дэглэмийг одоо ч хүчтэй, барууны дарамтад бууж өгөхгүй гэсэн дүр төрхийг харуулах бэлгэдлийн алхам байж магадгүй гэж үзэж байна. 

56 настай шашны зүтгэлтэн  Можтаба Хаменеи хэзээ ч сонгогддог албан тушаал хашиж байгаагүй бөгөөд Ираны засгийн газарт албан ёсоор өндөр албан тушаалд ажиллаж байгаагүй. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг Ираны эрх мэдлийн төвд өнгөрүүлсэн ч олон нийтийн өмнө бараг гардаггүй байсан юм.

1969 онд зүүн хойд нутгийн Машхад хотод төрсөн Хаменеи Исламын хувьсгалын дараа бүрэлдсэн улс төр, шашны орчинд өсөж хүмүүжжээ. Залуу байхдаа тэрбээр  шашны сургуулиудад теологи судалж, мөн Иран Израилийн дайны сүүлийн үе шатанд оролцсон гэсэн мэдээлэл бий.

Ираны удирдлагын олон хүмүүсээс ялгаатай нь дээр дурдсанаар Можтаба Хаменеи хэзээ ч сонгуулиар сонгогддог албан тушаалын араас хөөцөлдөж, төрийн засаглалд өндөр албан тушаал эрхэлж байгаагүй. Харин аажмаар эцгийнхээ албаны дотор нөлөө бүхий хүн болж, дээд удирдагчтай уулзах улс төрийн хүрээнийхнийг зохицуулдаг цөөн хүний нэг байсан гэж үздэг. 

Олон жилийн турш тэрбээр консерватив шашны зүтгэлтнүүд болон Исламын Хувьсгалт Хамгаалагчдын корпусын зарим бүлэглэлүүдтэй ойр харилцаа тогтоожээ. Шинжээчдийн хэлснээр энэ нь түүний систем доторх байр суурийг бэхжүүлэхэд нөлөөлсөн байна.

Можтаба Хаменеин нэр анх олон нийтэд 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн эсэргүүцлийн жагсаалын үеэр гарч ирсэн. Тухайн үед шинэчлэгч улс төрчид түүнийг сонгуулийн дараах олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарахад дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байв. Гэхдээ тэр өөрөө залгамжлалын асуудлын талаар олон нийтэд хэзээ ч тайлбар хийж байгаагүй.

Дэмжигчдийн хувьд Можтаба Хаменеи нь хаант засгийг унагасан Ираны дээд удирдагч Рухолла Хомейнийн тогтоосон үзэл суртлын шугамыг үргэлжлүүлж, эцэг Али Хаменеин  баримталж ирсэн бодлогын залгамж халаа гэж үзэж байна. Харин шүүмжлэгчид эрх мэдэл хэт төвлөрөх, мөн хаант засгийн эсрэг бослогоор байгуулагдсан улсад удирдлага удам дамжих эрсдэлийн тухай таагүй асуултуудыг хөндөж байгаа юм. 

Үүний зэрэгцээ Израил Тегеран болон түүний орчимд дор хаяж таван эрчим хүчний байгууламжид цохилт өгсний дараа Иран улс хөрш орнуудын газрын тосны байгууламжууд руу довтлох боломжтой гэж анхааруулжээ. Тэдгээр довтолгооны улмаас хотыг хар утаа бүрхэж, мөргөлдөөн дэлхийн эдийн засагт ноцтой саад учруулж болзошгүй гэсэн айдас нэмэгдсэн байна.

“Хэрвээ та нэг баррель газрын тосыг 200 ам.доллараас дээш үнэтэй болохыг тэсвэрлэж чадна гэж бодож байвал энэ тоглоомоо үргэлжлүүл.” гэж ням гарагт Исламын Хувьсгалт Хамгаалагчдын корпусын төлөөлөгч мэдэгджээ.

АНУ газрын тосны үнэ огцом өсөж эхэлсэнтэй холбоотойгоор зах зээлийг "тайвшруулах"-ын тулд Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй гэдгээ амласан байна.

Ням гарагт Ираны шинэ давалгааны цохилтууд Персийн булангийн бүс нутагт хүрч, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар, Бахрейн, Кувейт зэрэг улсууд довтолгоонд өртсөнөө мэдээлжээ.

Саудын Араб 15 дроныг агаарт устгасан гэж мэдэгдсэн бол Бахрейнд болсон цохилтын улмаас чухал ач холбогдол бүхий далайн усыг цэвэршүүлэх үйлдвэрт “материаллаг хохирол” учирсан байна.

Мөн ням гарагт пуужин нэгэн орон сууцны бүсэд унасны улмаас Ал Карж хотод хоёр хүн амиа алдаж, 12 хүн шархадсан гэж мэдээлж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23