ХОВД АЙМАГ ЖИЛИЙН НИЙТ ТӨСВИЙНХӨӨ 10 ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ЗАРЦУУЛНА


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны төлөөлөгчдийн орон нутгийн томилолт 12 дахь аймагтаа үргэлжилж, Ховд аймагт өнөөдөр /2026.03.07/ ажиллажээ.

Томилолтын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М. Наранпүрэв, мэргэжилтэн Г.Хулан, Даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Отгонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Хүрэлбаатар болон сайдын ажлын албаны бусад төлөөлөл багтсэн байна.

Сайд болон ажлын хэсгийнхэн Ховд аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын талаар санал солилцжээ.

Ховд аймаг нийт 92,417 хүн амтай. Үүний 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй.
0–5 насны 12,400 хүүхэд буюу нийт хүн амын 13.7 хувийг эзэлж байна. Мөн 2,715 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 749 жирэмсэн эх бүртгэгджээ. Аймгийн хүн амын дундаж наслалт 71.77 жил байгаа юм. 

Салбарын мэргэжилтнүүдийн танилцуулснаар Ховд аймагт нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтэл болон гадны шалтгаант нас баралт, амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин багтсаар байна.

Эдгээр шалтгаант нас баралт нь амьдралын хэв маяг, архаг өвчний эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалттай шууд холбоотой. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байгаа талаар танилцуулжээ.

Баруун бүсийн томоохон төвийн нэг болох Ховд аймагт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, хүний нөөц, урьдчилан сэргийлэх үйлчилгээ-г шат дараатай сайжруулах бодлого хэрэгжиж байна. Үүний хүрээнд иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буйг аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн ангиографийн аппарат суурилуулж ашиглалтад оруулсан бөгөөд удахгүй MRI ашиглалтад оруулж орон нутгийн иргэдэд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж байгаагаа мэдээлсэн байна. 

Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж, урсгал зардлыг шийдвэрлэдэг сайн жишиг тогтсонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн талархал илэрхийлжээ. Орон нутгууд эрүүл мэндийн байгууллагуудаа дэмжих зорилгоор жил бүр 100–200 сая төгрөгийг цахилгаан, дулаан зэрэг урсгал зардалд зориулан төсөвлөдөг байна.

Мөн Ховд аймаг орон нутгийн төсвийнхөө 10 хувийг хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа аймгийн удирдлагууд энэ үеэр сайдад танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хүний нөөцийн дэмжлэгийг нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлж, энэхүү туршлагыг бусад орон нутгийн удирдлагуудад сайн жишээ болгон түгээн ажиллахаа мэдэгдэв.

Мөн Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх хоёр жилд 8 сая долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хийж Бүсийн оношилгоо эмчилгээний өргөтгөлийг барьж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа хэлсэн юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс маргааш /2026.03.08/ Увс аймагт ажиллана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 1 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 6 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 6 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07