Senzu Passion UA багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж, баг нь Team Liquid-ийг хоёр үе дараалан хожиж, шинэ бүрэлдэхүүнтэй хийсэн эхний цувралаа ялалтаар өндөрлүүллөө.
Passion UA хүчтэй эхлэл хийж, Dust-ийг 13–8 харьцаатай итгэл төгс хаасан. Харин Nuke дээр 8–4-ийн давуу байдлаа алдсан ч нэмэлт цагт 19–15-аар ялалт байгууллаа.
“Багийн хамтын ажиллагаа миний бодсоноос хавьгүй сайн байна” хэмээн Janko Paunović (YNk) онцолжээ. Таван өөр улсын тоглогчтой, хамтарсан бэлтгэл бага хийсэн, Senzu-ийн англи хэл хязгаарлагдмал зэрэг нөхцөлд ийм хурдан нэгдэж байгааг тэрбээр сайшаасан байна.


Цувралын эхэнд Kvem гол ачааг үүрсэн бол Nuke дээр Senzu тоглолтыг гартаа авч, 34 kill хийж, 1.43 үнэлгээтэйгээр олон улсын тавцанд шинэ багтай хийсэн анхны тоглолтдоо хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүллээ. Senzu тоглолтын нийт дүнгээр 48 kill хийж, тоглогчдыг тэргүүлсэн байна.
Мөн try хоёр газрын турш тогтвортой нөлөө үзүүлж, цувралын хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчоор тодорчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна