Ж.ЧИНБҮРЭН САЙД ХОДООД, УЛААН ХООЛОЙН ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ УВС АЙМАГТ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцсан байна.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км зайд оршдог бөгөөд 85.2 мянган хүн амтай. Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1438 ажилтан ажиллаж байна. Үүнээс 250 нь их эмч, 344 нь сувилагч, 106 нь эм зүйч юм. Нийт ажилтнаас 1037 нь улсын эрүүл мэндийн байгууллагад, 306 нь хувийн хэвшилд, 69 нь бусад салбарт ажиллаж байна. Мөн 37 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 24 удирдах ажилтан, 290 тусгай мэргэжилтэн, 86 бусад дээд мэргэжилтэн, 301 бусад ажилтан салбарт ажиллаж байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Дашзэвэг танилцуулжээ.

Увс аймгийн хүн амын дундаж наслалт 71.3 жил байна. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.9 жил, эмэгтэйчүүдийнх 74.7 жил бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 7–8 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалтад цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл, амьсгалын эрхтний өвчин зэрэг нас баралтын голлох шалтгаанууд нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх арга хэмжээг орон нутагт үе шаттай хэрэгжүүлж байгааг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн байна.

Аймгийн ард иргэдийн өвлөл нас баралтын тэргүүлэх шалтгаанд хавдрын нас баралт тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын өвчлөл, нас баралтаараа улсын хэмжээнд тэргүүлж байна. Тухайлбал жилд 200 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж 800 гаруй хүн хавдрын өвчлөлийн хяналтад байна. Үүний дийлэнх хувийг хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны хавдар эзэлж байна.

Иймд ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эхэн үед нь өртөг багатай эмчлэх цогц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцоллоо. Тэрбээр эдгээр хавдрыг дурангийн нэг шинжилгээгээр илрүүлэх бүрэн боломжтой тул эрт илрүүлгийг нэмэгдүүлснээр богино хугацаанд үр дүн гарч, хүн амын нас баралтыг бууруулах боломжтойг тэмдэглэв. Мөн осол гэмтэл, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлэгт иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, мөн ходоодны өвчлөлтэй холбоотой хеликобактерийн халдварыг илрүүлэх тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хавдрын эрт үеийн шинж тэмдгийг таниулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулж байна.

Цаашид Увс аймаг бүс нутагтаа хоол боловсруулах эрхтэн тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын илрүүлэг, эмчилгээний төв болж ажиллах зорилт тавин ажиллаж байгааг уулзалтын үеэр танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс маргааш Увс аймагт үргэлжлүүлэн ажиллаж, Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтэд оролцохоор төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 13 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 13 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 16 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25