ОЙ ТЭМДЭГЛЭХДЭЭ ХУВИЙН ДАНСААР ХАНДИВЫН МӨНГӨ АВСАН, ЗАРЦУУЛАЛТЫГ ТАЙЛАГНААГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний 2 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 232 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсны 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Нийтийн албан тушаалтнуудын зүгээс хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив, тусламж авсан, хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтны зүгээс албан үүргээ гүйцэтгэж төрийн албан хаагчид шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх зэрэг нийтлэг зөрчил байсаар байгаа бөгөөд ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.

Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан, зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зэрэг зөрчил гаргажээ.

Хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаас гадна  зөрчлийг давтан гаргахгүй байх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг нийт 16 байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP TIME-ИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА 24 минутын өмнө
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 50 минутын өмнө
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 55 минутын өмнө
НАЙМДУГААР САРЫН 7-НД 61 ВАГОН БУЮУ 3448 ТОНН АИ-92 ОРЖ ИРСНИЙГ ӨРТӨӨД… 1 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН БАРУУН БОЛОН ХОЙД ХЭСГЭ… 2 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
SENZU+S1MPLE НИЙЛЭЭД 396 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭ ХҮРЭВ Өчигдөр
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ Өчигдөр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО 67 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТАЛААРХ … Өчигдөр
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… Өчигдөр
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 2026/08/05
Их Уншсан
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 2026/07/27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… 2026/07/27
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25