Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан С.Ган-Эрдэнэ, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй Монгол улсын начин У.Балжиннямд МҮБХ болон хамт барилдаж явсан бөхчүүд, найз нөхөд, нутаг усныхан, ах дүүс зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна