Senzu Passion UA багт нэгдэн тоглосон анхны тэмцээнийхээ дөрөв дэх тоглолтыг HEROIC багийн эсрэг хийж, 2:0 харьцаагаар хожигдсоноор тус тэмцээнийг өндөрлүүллээ.
Тэмцээнд 2 хожсон тохиолдолд цааш үргэлжлүүлэх боломжтой бөгөөд Passion UA зөвхөн эхний тоглолтод Team Liquid-ийг хожиж, дараагийн 3 багтай тоглохдоо ялагдсан юм.


Senzu шинэ баг, мөн англи хэл дээр харилцах тал дээр дасан зохицож байгаа бөгөөд Passion UА-ийн төлөө хийсэн эхний мапууд дээр оргил үеийнхээ тоглолтын өнгийг харуулж чадсан. Тэр илүү дасан зохицож, багтайгаа сайн ойлголцдог болох тусам үзүүлэлт нь улам сайжрах нь тодорхой гэж hltv.org сайтад бичсэн байна.
Senzu тэмцээний 4 багтай хийсэн тоглолтын туршид нийт 171 kill хийж, 1.18 үнэлгээ авсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна