АРВАН ЦАГААН БУЯН, ДОЛООН ГИШҮҮНТ СЭТГЭЛЭЭ АРИУСГАХ ЁСОНД ЮУ БАГТДАГ ВЭ?


ӨНӨӨДӨР ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 15

Монголчуудын уламжлалд шинийн 15-ныг буян номд шамдах, залбирал ерөөлөө өргөх, амьтны тусыг санах билэгт сайн өдөр хэмээн эрхэмлэсээр ирсэн.

Энэ өдөр хийсэн сайн үйлс арвижин дэлгэрдэг, сэтгэлийн муу бүхнийг тэвчин дарах нь зохистой хэмээн судар номд айлдсан нь бий.

АРВАН ЦАГААН БУЯН нь,

Биеэр үйлдэх гурван буян:
1. Амь үл таслах
2. Эс өгснийг үл авах
3. Ариун явдлыг эрхэмлэх

Хэлээр үйлдэх дөрвөн буян:
1. Үнэнийг өгүүлэх
2. Хов үл хэлэх
3. Эелдэг зөөлөн байх
4. Дэмий үл чалчих

Сэтгэлээр үйлдэх гурван буян:
1. Сэтгэлээ ханамжтай байлга
2. Өрөвч сэтгэл
3. Зөв үзэл зэрэг орно.

ДОЛООН ГИШҮҮНТ СЭТГЭЛЭЭ АРИУСГАХ ЁС

Мөргөх: Арван зүгийн гурван цагийн бурхан бодьсад, багш дээдэст бие хэл сэтгэлээр мөргөн залбирах. 

Бурханы адилтгашгүй эрдмийг бишрэн бясалгаж, аврал одуулж буй сэтгэлийн үйл. Омог бардам, хүсэл шунал тэргүүтнийг дарах ерөндөг юм.

Тахил өргөх: Зул, арц хүж тэргүүтэн ариун үнэртэн, яруу эгшиг, сэтгэлд зохистой ариун сайхан гэрэл тэргүүтэн сэтгэлээр хувиргасан алив сайн бүхнийг өргөх. 

Гадаад, дотоод, нууц гэх ялгамжтай, зөвхөн ламын тахил тавихад зул, хүж, ус, будаа тариа, замбага цэцэг, сүү цай, чихэр бурам, балин орно. Хуурсан мах, архи ордог тахил ч бий. Тахилын орон, тахилын эд идээ, тахилч гурвын мөн чанар шүтэлцээг барилдуулж тахил өргөх нь харам сэтгэлийн ерөндөг болно.

Хилэнц уналыг наминчлах: Нүглийн сэтгэлд суурилж, бие хэл сэтгэлээр өөрийн үйлдсэн болон бусдын алдас уналд даган баяссан гэм нүгэл бүхнийг наманчилах. 
Хүний урьд ба энэ насны бүх гэм алдас, нүгэл болон сахил санваарт харшилсан бүхнийг гэмшин, хожим дахин үйлдэхгүй гэж залбиран бясалгах буюу энэ нь нисваанисын үндсэн гурван хорын ерөндөг болох юм.

Даган баясах: Хамаг бурхан бодьсад, тэнгэр хүмүүний алив сайн үйл бүхэнд нь баясан даган баясах. 
Энэ үеийн бодол сэтгэл нь бурхад, дээд ихэс багш нараас нэгэн биеийн жаргалыг огоорч гэгээрэлд хүрснийг хүндэтгэн бишрэх буюу олны тусад бүтээсэн, бүтээж буй буяны үйлд даган баясах юм. Түүнчлэн хэн нэгний сайн буянд оролцож, сэтгэлийн өргөл тэргүүтнээр хамтарваас бусдад атаархах мэт муу сэтгэлийн ерөндөг болно.

Дээдийн номын хүрдийг эргүүлэхийг айлтган дуртгах: Ном эрдмийг зааж, сайн зам мөрт хөтлөхийг сануулан дуртгах. 

Соёрхол талбих: Хамаг амьтны тусын тулд бурхан бодьсад, багш дээдэс олон нийтийн тусын тулд дахин дахин залрахыг айлтгах. 

Зориулга: Өөрийн үйлдсэн аливаа буяныг зориулга ерөөл уншин, олон амьтны тусын тулд бодийн дээд хутгийг олж гэгээрэхийн угт зориулан залбирах учиртай. 

Эх сурвалж: Бусдад туслахуй Анагаах ухааны Манба дацан хийд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 4 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 7 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09