МИХАИЛ ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ, ИЛЬЯ МАЛИНИН 2 УНАЖ, 8-Д ОРЛОО


Казахстаны уран гулгагч, 21 настай Михаил Шайдоров Өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 291.58 оноогоор түрүүлж, аваргын алтан алтан медаль хүртлээ.

Богино хөтөлбөрийн дараа Шайдоров тавдугаар байрт бичигдэж байсан ч чөлөөт үзүүлбэртээ гайхалтай гүйцэтгэл үзүүлснээр нийт дүнгээр тэргүүлж, Олимпын уран гулгалтын төрөлда аварга болсон Казастханы анхны тамирчин болж, түүх бүтээв. Михаил Шайдоров нь 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2025 оны Дөрвөн тивийн аваргын ялагч, 2022 оны Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин юм.

Японы тамирчин Юма Кагияма мөнгөн медаль, Сюн Сато хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тэмцээний дүн

1.Михаил Шайдоров (Казахстан) — 291.58

2.Юма Кагияма (Япон) — 280.06

3.Сюн Сато (Япон) — 274.90

Олон нийт түрүүлнэ гэж итгэж харж байсан хоёр удаагийн дэлхийн аварга, АНУ-ын уран гулгагч Илья Малинин богино хөтөлбөрийн дараа тэргүүлж байсан ч чөлөөт үзүүлбэртээ таван ноцтой алдаа гаргаснаар 264.49 оноо авч, наймдугаар байрт орсон юм. Чөлөөт хөтөлбөрт Малинин дөрвөлсөн лутц болон давхар сальхов дээр унасан. Мөн аксель, риттбергер, сальхов үсрэлтүүд дээр алдаа гаргажээ.  Харин цэвэр гүйцэтгэсэн үсрэлт нь зөвхөн дөрвөлсөн флип болон нэг дөрвөлсөн лутц байв.

Малинин тэмцээний дараа “Үнэндээ хүмүүс намайг онцгой дэмжиж байсан. Уран гулгалтад бид зөвхөн тамирчин байхаас гадна уран бүтээлч байх давуу талтай. Гэхдээ үүнийг асар их дарамт, олон нийтийн хүлээлт, хэвлэл мэдээллийн анхаарал дагадаг. Энэ нь таагүй мэдрэмж ч төрүүлдэг. Яг юу болсныг одоо хүртэл ойлгохыг хичээж байна. Гэхдээ бүх зүйл аль хэдийн болоод өнгөрсөн, үр дүнг өөрчлөх боломжгүй. Мэдээж, боломжтой бол олон хүн өнгөрснийг өөрчлөхийг хүсэх байсан. Миний амьдралд олон өгсөлт, уруудалт байсан, тэр мөчид бүх зүйл тэсвэрлэхийн аргагүй санагдаж, яаж даван туулахаа мэдэхгүй байсан» гэжээ.

Оросын гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова Илья Малинины чөлөөт үзүүлбэрийн талаарх байр сууриа илэрхийлэхдээ «Энэ бүхэн багийн тэмцээнээс болсон. Түүнийг туйлдуулчихсан. Нэг долоо хоногт хоёр хөтөлбөр гулгах амаргүй. Ингэж хоёр удаа гарах боломжгүй. Тиймээс л унаж, алдаа гаргасан. Өөрийгөө огт удирдаж чадаагүй. Би үүнд багийн тэмцээн нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Багийн тэмцээнийг эхэнд нь биш, дараа нь зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол маш ноцтой асуудал, тэнд тамирчид бүх хүчээ гарган гулгадаг» гэж хэлсэн байна.

2026 оны Олимпын наадмын хүрэл медаль хүртсэн Японы уран гулгагч Сюн Сато америк тамирчин Илья Малинины чөлөөт хөтөлбөрийн талаар “Надад энэ нь ер бусын санагдсан. Энэ улиралд тэр огт алдаа гаргаагүй. Гэсэн ч дөрвөлсөн аксель үсрэхийг оролдсон нь үнэхээр гайхалтай. Малинины ачаар би өнөөгийн түвшинд хүрч чадсан. Цаашид ч түүнээс хоцрохгүй байхыг хүсэж байна” хэмээн өгүүлжээ.

Илья Малинин ийнхүү амаргүй нхөцөл байдалд орсон ч Олимпын аварга цол хүртсэн Михаил Шайдоровт нөхөрсгөөр гар барин баяр хүргэсэн бөгөөд хэвлэлийнхний асуултад ч хариулсан юм.

Малинин Шайдоровын талаар “Би түүн дээр очиж баяр хүргэсэн. Хувцас солих өрөөнөөс би түүний гулгахыг харсан, би зүгээр л түүнээр бахархаж байна. Бид бүгд хамтдаа энэ спортод, бид бие биенийхээ төлөө байдаг. Энэ л спортыг онцгой болгодог. Хүмүүс зөвхөн биднийг өрсөлдөж байгааг харж, биднийг тийм ч сайн харилцаатай биш, зүгээр л өрсөлдөгч гэж боддог. Гэхдээ үнэндээ эсрэгээрээ. Бид том гэр бүл шиг байдаг, тэнд баяр баясал, урам зориг байдаг"  гэж ярьсан юм. 

Илья Малинин гарааны байрлалд зогсох мөчид урьд өмнө туулсан бүх бэртэл гэмтэл, асуудлууд гэнэт бодолд нь орж ирсэн гэж тайлбарласан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01