Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургадугаар хуралдаан өнөөдөр /2026.02.12/болж, арван асуудал хэлэлцжээ.
Тус хурлаар 2026 оныг "Иргэн төвтэй соёл, хөгжлийн жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг баталсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны тайланг сонсож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хангалттай үнэлгээ өгчээ.
Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад санал, дүгнэлт боловсруулах, 2026 онд хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна