Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүлжээ. Тодруулбал;
- Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,
- Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,
- Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,
- Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна