АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО


"Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр (2026.02.10) боллоо. Уг симпозиумыг Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулав.


 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад Их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг нэг дор уялдуулсан тогтолцооны цөм нь байдаг. Монгол Улсад энэ загварыг нутагшуулж эмч, эмнэлгийн мэргэжилтний эмнэлзүйн болон академик чадамжийг хослуулсан, олон улсын түвшний боловсон хүчин бэлтгэх бодит шаардлага тулгарч буй. Японы ард түмний буцалтгүй тусламжаар байгуулсан Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодит суурь болж байна. Их сургуулийн эмнэлэгт суурилсан энэ шинэчлэл нь зөвхөн АШУҮИС- иар хязгаарлагдахгүй, анагаахын чиглэлийн бусад бүх их дээд сургуулиуд эмнэлзүйн бааз эмнэлэгтэй болж сургалт, эмчилгээ, судалгааг уялдуулсан тогтолцоог бүрдүүлнэ. 

Иймд анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх, батлагдсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.
 

Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж дадлагажиж сурдаг биш харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоо руу орох нь чухал. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатлалд гарна гэдгийг онцлон тэмдэглэв. 

 
Боловсролын сайд П.Наранбаяр тус симпозиумд оролцох үеэр, Резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль нь өөрийн харьяа эмнэлэгтэй байж тэндээ онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаагаа хэлэв.

Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуульд Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалтыг тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг эмнэлэгт суурилсан онол, практик хосолсон, багшийн хяналт удирдлага дор явуулах, улмаар “Их сургуулийн эмнэлэг”-ийн тогтолцоог хөгжүүлэх юм. Монгол Улсад төгсөлтийн дараах сургалт буюу төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

 
Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхдээ Улаанбаатар хот, орон нутагт байгаа анагаахын чиглэлийн сургалтуудыг чанартай зохион байгуулах, сургалтын чанарыг хот, хөдөө ялгаагүй ижил түвшинд хүргэх чиглэлд анхаарах шаардлагатайг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцлов.
 

Энэ удаагийн симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх профессориуд, Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг хуралд оролцогчид хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 1 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 6 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 6 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07