СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛИЙГ БАРИХАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИЙДВЭРЛЭВ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн зүүн бүсийн аймгуудаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилтантай уулзаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын  талаар санал хүсэлтийг сонсов. Энэ үеэр аймаг, орон нутагт хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдвэрүүдийн талаар салбарынханд дэлгэрэнгүй танилцуулж, нээлттэй ярилцлаа.


Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан ба сүүлийн таван жилийн хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, 3.4 тэрбум төгрөгөөр бүх эрүүл мэндийн байгууллагуудыг туулах чадвартай автомашинаар хангасан. Жил бүр 20 сая төгрөгөөр нэн шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж нийт 23 сувилагч бэлтгэсэн ба энэ онд 15 сувилагч бэлтгэж байгаа аж. Мөн энэ онд орон нутгийн төсвийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун - Урт суманд шинээр өрхийн эмнэлгийн барилга барихаар болжээ.


Сүхбаатар аймгийн хэмжээнд 71 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 881 эмч ажилтан ажиллаж байна.  Тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 310 эмч ажилтантайгаар лавлагаа шатлалын, зарим төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор мэс заслын тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг танилцуулав.


Өнгөрсөн онд хавдрын мэс засал тэр дундаа элэг, ходоодны мэс засал хийхээр эмч мэргэжилтнүүдээ бэлтгэн, тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангасан байна. Мөн 2025 оны арванхоёрдугаар сард нүдний болорын мэс заслыг аймагтаа хийж одоогийн байдлаар 11 хүнд болор солих мэс засал хийж, хараа нь 100 хувь сэргэсэн байна. Цаашлаад энэ оны эхний улиралд багтан элэг, цөсний хавдрын мэс заслыг нутагшуулахаар ХСҮТ-д эмч нараа багаар нь сургаад иржээ. Энэ хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилгын гадна фасад дулаалга болон өргөтгөл барих ажил нэн шаардлагатай байгаа талаар хэлэв.


Мөн улаанбурхан өвчний халдвар сүүлийн гурван сарын хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй, нэмэлт дархлаажуулалт 54 хувьтай үргэлжилж байгаа бол умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний папиллома вирусийн эсрэг  дархлаажуулалт 74 хувьтай буюу бусад аймгуудаас дээгүүрт яваа талаар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 
Орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийж байгаа аймгийн засаг даргад талархал илэрхийлэв. Мөн нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулж, өндөр хамрагдалтай, улаанбурхан өвчнийг хүндрэл, эндэгдэлгүй даван туулж буйд эрүүл мэндийн салбарын хамт олны хичээл зүтгэлийг сайшаав.


Аймгийн эрүүл мэндийн салбарын жилийн төсөв нь 37 тэрбум байдаг. Тэгвэл хоёр жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, дээр дурдагдсан шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг шийдвэрлэнэ гэдгийг ярианы эхэнд онцлов.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийгдэх ба энэ хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтөл барих асуудлыг шийдвэрлэсэн болохоо дуулгалаа. Шинэ өргөтгөлд зүрхний төв, эрчимт эмчилгээ, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байхаар шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг чадавхжуулна. Үр дүнд нь хүнд өвчтэй, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай, чанартай үзүүлдэг болох юм.


Монгол Улсын боомтын нэвтрэх чадварыг сайжруулах бодлогын хүрээнд тус аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийг шинээр барих хөрөнгө оруулалтыг уг төслийн хүрээнд шийдвэрлэв. Үүнээс гадна нэн шаардлагатай байгаа зарим багаж, тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэн ажиллахаар холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.  


Тус аймгийн нэгдсэн эмнэлэг өнгөрсөн жилд 127 мянган амбулаторийн, 8424 хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж, 6623 яаралтай тусламжийн дуудлага хүлээн авчээ. Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн хүүхдийн зүрх судас, мэдрэл, сэтгэцийн үзлэг хийдэг болсноор хэвтэн эмчлүүлэх орны ачаалал буурчээ. Эрүүл мэндийн яамны бодлого чиглэлтэй уялдуулан 2026 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын цогц тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, хавдрын хими эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа  нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 1 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 6 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 6 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07