СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.02.02-02.08/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

COP17 БАГА ХУРЛЫН УРИА- ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЖ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” — Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх НҮБ-ын Талуудын 17-р бага хурлын (COP17) албан ёсны уриаг 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр зарлалаа.

COP17 нь 2026 оны 8-р сарын 17–28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, газрын нөхөн сэргээлт, бэлчээр, амьжиргаа, тогтвортой хөгжлийн бодит шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлэлцэх юм.

НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН ФАУД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙВ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд хатагтай Ясмин Фуад УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай албан ёсны уулзалт хийсэн юм.

Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг УИХ-ын дарга Н.Учрал онцлоод хурлыг зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

Мөн COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн юм.

Хатагтай Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх манай улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлээд  Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн.

Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фауд дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хатагтай Ясмин Фаудтай уулзах үеэрээ Засгийн газрын зүгээс Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох түншүүдтэй нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэсэн юм.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хэлэлцэх асуудал, дэвшүүлэх зорилт, хүрэх үр дүнтэй уялдаж байгааг онцлон дурдсан.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийлж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талаар дэмжлэг үзүүлж, цаашид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа нотолсон.

Хатагтай Ясмин Фауд мөн Монгол Улсын залуучууд, иргэний нийгмийн төлөөллүүдийн хооронд нээлттэй хэлэлцүүлэгт оролцох үеэрээ COP17-д хөдөө орон нутгийн болон малчин залуусын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан юм. Тэрбээр “Хүн төрөлхтний суурь хэрэгцээ болох хүнсээр биднийг хангадаг малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн итгэлийг сэргээх үйл явдал гэдгийг онцолмоор байна” гэсэн билээ.  

Мөн Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай зөвшилцөх уулзалтад оролцож, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Монгол Улсад тулгарч байгаа хамгийн том сорилт бол хамтын ажиллагаа болохыг тэр онцолсон юм.

Хатагтай Ясмин Фауд мөн “COP17-Эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлэгт оролцож, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийсэн.

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж, “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүллээ.

Уг санаачилгад хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин оловсруулахыг уриалж байна.

“COP17-ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“COP17-Эрдэмтдийн оролцоо” хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны академитай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан юм.

Тус хэлэлцүүлэгт яригдсан биологийн олон янз байдлын хамгаалал, нүүдлийн мал аж ахуй экосистемийг сайжруулах болон бусад асуудлаарх эрдэмтдийн дэвшүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн  бодлогын баримт бичигт тусгуулахаар хүргүүлжээ.  

ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан дарга Ралф Аяма тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, уулзсан.

Уулзалтаар COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд логистикийн зохион байгуулалт, Монгол Улсын дэвшүүлж буй үндсэн гурван тэргүүлэх санаачилга болох “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” зэрэг чиглэлд Европын хөрөнгө оруулалтын банк үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЗАХИРАЛ С.ОЮУНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирал С.Оюунтай уулзаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалтын ажлын явц болон Монгол Улсад хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын санхүүжилтийн боломж, ногоон хөгжлийн бодлогын уялдааг хэлэлцсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 10 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 17 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16