ИЛЬЯ МАЛИНИНЫ ЧӨЛӨӨТ ҮЗҮҮЛБЭРИЙН АЧААР АНУ-ЫН БАГ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО


Америкийн уран гулгагч Илья Малинин Өвлийн олимпын наадмын багийн тэмцээний чөлөөт үзүүлбэрт өчигдөр /2026.02.08/ түрүүлснээр АНУ багийн тэмцээнд аваргаллаа. 

Илья Малинин үзүүлбэрээ төгс гүйцэтгээгүй ч 200.03 оноо авч, чөлөөт үзүүлбэрийн ялагч болсон байна. Хоёрдугаар байрт Японы уран гулгагч Шун Сато 194.86 оноогоор орсон бол гуравдугаар байрыг Италийн Маттео Риццо 179.62 оноогоор эзэлжээ. Харин Гүржийн төлөөлөгч, Оросын дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь Ника Егадзе 154.79 оноо авч, тавдугаар байрт шалгарсан байна.

Чөлөөт үзүүлбэрийн уран гулгалтын тэмцээн нь багийн тэмцээний сүүлийн төрөл байсан юм. Илья Малинины энэ үзүүлбэрийн ачаар АНУ-ын шигшээ баг 69 оноогоор нэгдүгээр байр эзэлж, Япон 68 оноотойгоор хоёрдугаар, Итали 60 оноотойгоор гуравдугаар байрт оржээ.

Илья нь 2004 оны 12-р сарын 2-нд Виржиниа мужийн Фэрфакс хотод төрсөн бөгөөд эцэг эх нь орос уран гулгагчид Татьяна Малинина, Роман Скорняков нар юм.  Илья англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.

Тэрбээр 2023 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн бол 2024, 2025 онд дэлхийн аваргад түрүүлсэн, дэлхийн хошой аварга. 2022 онд Гран-пригийн финалын хүрэл медаль хүртсэн бол 2023-2025 онд гурван жил дараалан түрүүлсэн, 2022 онд АНУ-ын аваргын мөнгөн медаль хүртэж, 2023-2026 онд түрүүлсэн, АНУ-ын дөрвөн удаагийн аварга 2022  оны өсвөрийн дэлхийн аварга, 2023, 2025 оны багийн дэлхийн аваргын ялагч юм.

Малинин нь уран гулгалтын түүхэнд албан ёсны тэмцээнд дөрөв эргэлттэй акселийг амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болсон. Түүнчлэн богино хөтөлбөрт дөрөв эргэлттэй аксель-ийг гүйцэтгэсэн анхны бөгөөд цорын ганц уран гулгагч юм.

Тэрбээр мөн тэмцээний хүрээнд бүх төрлийн дөрөв эргэлттэй үсрэлтийг (аксель, риттбергер, сальхов, лутц, тулуп, флип) гүйцэтгэсэн анхны бөгөөд цорын ганц тамирчин болжээ. Мөн Нэйтан Чений дараа нэг хөтөлбөрт зургаан дөрөв эргэлттэй үсрэлт гүйцэтгэсэн түүхэн дэх хоёр дахь уран гулгагч, харин долоон дөрөв эргэлттэй үсрэлт нэг хөтөлбөрт амжилттай гүйцэтгэсэн анхны бөгөөд цорын ганц уран гулгагч юм.

Илья Малинин 238.24 оноогоор чөлөөт хөтөлбөрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд 2025 оны 12-р сарын 25-ны байдлаар Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны чансаагаар дэлхийд тэргүүн байрт бичигдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01