Өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа өрсөлдөж буй, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадмын цагаан замд өнөөдөр /2026.02.08/ гарна.
Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч сорих бөгөөд манай цагаар 18:30 минутад уралдаанаа эхлүүлэх юм. Тус төрөлд 38 орны 75 тамирчин өрсөлдөх аж.


ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар хоёрдугаар сарын 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд уралдана.
Уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олимпын наадмын уралдааны замдаа гарна.
Тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна