Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.
Спортын 16 төрлөөр 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсыг төлөөлж 3 тамирчин өрсөлдөж байна.

Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Милан хотод болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын баг эх орныхоо өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээсэн, анхаарал татам хувцас өмсөн оролцлоо.

13–15-р зууны Их Монголын эзэнт гүрэний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлийг илтгэх ноолууран материал, орчин үеийн силуетийг ашиглажээ.
Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн, өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог юм.
Монгол Улсын багтаа өндөр амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна