Уламжлалт анагаахын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад тавигдах стандарт шаардлага, эрхзүйн орчныг танилцуулах, гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор Монгол-Польшийн судлаачид, бизнес эрхлэгчдийн хооронд уулзалт зохион байгуулах талаар санал солилцжээ.

Уулзалтад Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан Төвийн тэргүүн, Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдорж болон Монгол, Польш улсын эм ханган нийлүүлэх чиг үүргийн байгууллагууд, Польшийн элчин сайдын яамны төлөөлөл, албаны бусад хүн оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна