​НЯРАЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ БАГУУД ШИНЭ ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ


Эрүүл мэндийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/375 дугаар тушаалаар Монгол Улсад нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго бүхий үндэсний 5 баг байгуулагдсан бөгөөд 2024-2025 онд хийгдсэн томоохон ажлуудын үр дүн болон 2026-2028 оны төлөвлөлттэй танилцахаар Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин санаачлан үндэсний багуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ.

Дээрх үндэсний 5 баг нь нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал, нярайн амьсгал гачаалын хамшинж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нярайн эрт илрүүлгийг зохион байгуулж, шинэ эмчилгээ, оношилгоо, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулж нотолгоонд суурилсан цогц тусламжийг үзүүлэх тогтолцоог бүрдүүлээд байна.

Тухайлбал, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон “Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн гажгийн үеийн мэс засал эмчилгээ”-г ЭХЭМҮТ-д нутагшуулахаар ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 16 нярайд тархи хөргөх эмчилгээ хийгдсэн, нийт 98 нярайд тархины цахилгаан бичлэг хийгдэж, таталтын голомт оношлогдсон байна.

Нярайн цогц скринингийн үндэсний баг нь 6 төрлийн үндсэн скринингийг улс даяар нэгдсэн стандарт бүхий цогц тогтолцоогоор, нярайн эрүүл мэндийн урт хугацааны хүндрэл, эндэгдлийг бууруулах стратеги бүхий үйл ажиллагаа болгон эхлүүлсэн юм. Ингэснээр хүүхдэд амьдралын чанар хадгалагдана, насан туршийн хөгжлийн бэрхшээлээс сэргийлнэ, гэр бүлд асаргааны зардал буурна, нийгмийн халамжаас хамаарах байдал багасна, эрүүл мэндийн тогтолцоонд хожуу үеийн үнэтэй эмчилгээ багасна, мэргэшсэн тусламжийн ачаалал буурах ач холбогдолтой.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын нярайн скрининг (Newborn Screening, NBS)-ийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Нярайн скринингийн хүчин чармайлтыг нэгтгэх 8 дахь удаагийн уулзалт-семинар” 2026 оны 01 дүгээр сарын 12–16-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотод болсон юм.

Семинарт БНХАУ, Филиппин, Энэтхэг, Монгол, Индонез, Бангладеш, Пакистан, Непал, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орнууд нярайн скринингийн хөтөлбөрийн өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдсан асуудлаа танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийсэн байна. 

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ЭМЯ-ны дэргэдэх Нярайн цогц скринингийн үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа нар оролцож, өөрийн оронд хэрэгжиж буй нярайн цогц скринингийн талаар танилцуулсан юм.

Бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Ханойн тунхаглал 2026”-ын төслийг боловсруулж, эцэслэн батлав. Тунхаглалд улс орнуудын хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэг, тогтвортой санхүүжилт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлүүдийг тусгасан байна.

Энэхүү семинар нь Ази, Номхон далайн бүс нутагт нярайн скринингийн хөтөлбөрийг өргөжүүлж, удамшил, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчнийг эрт илрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамтын зорилгыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25