СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-02.01/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

“ХУВАНЦАРГҮЙ COP17” УРИАЛГА ДЭВШҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хуванцаргүй зохион байгуулах уриалга дэвшүүлж,  хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

Төр хувийн хэвшлийн ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17” уриалга дэвшүүллээ. Энэхүү санаачилгын хүрээнд зочид буудал, аялал жуулчлалын салбарт:

-Зочдын өрөөнд нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийг автоматаар байршуулахгүй байх;

-Зочны хүсэлтээр олгох, сонголтоор худалдаалах хэлбэрт шилжих;

-Дахин ашиглах боломжтой усны сав, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд дэмжихээр зорьж байна.

 Уг зохицуулалт нь хуванцарын хэрэглээ, хог хаягдлыг бодитойгоор бууруулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын ногоон хөгжил, байгаль орчны хамгааллын бодлого, олон улсын өмнө хүлээсэн амлалтыг бодит ажил болгоход чухал ач холбогдолтой юм.

Энэхүү санаачилга нь COP17 арга хэмжээний хүрээнд олон улсын зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын байгальд ээлтэй, хариуцлагатай жишгийг таниулах бодит алхам болно.

ДЭМБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ COP17-ЫН ЗОРИЛТ, САНААЧИЛГАТАЙ УЯЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте болон холбогдох албаны төлөөлөлтэй 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, нийтийн эрүүл мэндийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хамтын ажиллагааг Алсын хараа-2050, ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын  зорилт, санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх асуудал дээр талууд санал нэгджээ.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь эрүүл мэнд ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаанд суурилсан хамтын ажиллагааг ДЭМБ-тай тогтмол, урт хугацаанд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

COP17-Г УГТАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан Монгол Улсын төрийн албан хаагчдын олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалтыг хамтран хэрэгжүүлэх тухай Ойлголцлын санамж бичигт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч, даргалагч улсын хувьд олон талт хэлэлцээний явцыг үр дүнтэй удирдах, талуудын зөвшилцөлд хүрэх үйл явцад бодит хувь нэмэр оруулах чадавхтай баг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд хүний нөөцийн бэлтгэл, ялангуяа төрийн албан хаагчдын хэлэлцээ хийх ур чадварыг сайжруулах ажлыг COP17-ын бэлтгэлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж, олон улсын сайн туршлагад тулгуурласан сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 3 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 6 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22