Өнөөдөр /2026.01.31/ мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол болно.
Дээд зиндаад 10 удаа түрүүлсэн Тэрүнофүжи бол хатуужил тэвчээр, хүсэл тэмүүллээрээ түмнийг бишрүүлж, түүхэнд мөнхөрсөн алдартай ёкозүна.
Озэки цол хүртчихээд ёкозүна болох мөрөөдлөө биелүүлэхэд тун ойртсон үедээ хүнд бэртэж, Жонидан зиндаа хүртэл унасан ч эргэн дохёдоо гарч, озэки цолоо эргүүлэн авсан төдийгүй ёкозүна болсон гайхамшигтай замналыг бүтээсэн.
Жилийн өмнө Тэрүнофүжи зодог тайлсан. Өнгөрсөн зун Исэгахама дэвжээг өвлөн авч эзэн болсон. Одоо мэргэжлийн сүмогийн хамгийн олон бөхтэй дэвжээг удирдаж яваа билээ.
Хэвлэлүүдийн мэдээллээс харвал Тэрүнофүжигийн үс авах ёслолд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, олимпын хошой аварга жүдоч Шохэй Оно мөн олимпын хошой аварга Абэ Хифүми, усанд сэлэлтийн олимпын аварга Косүкэ Китажима, ёкозүна Ваканохана, хөлбөмбөгч Шинжи Оно, олимпын аварга гимнастик Рохэй Като, мэргэжлийн боксын Дэлхийн аварга Жүнто Накатани нарын зэрэг олон алдартан оролцож, үсэнд нь хүрэх ажээ.
Эх сурвалж: SSS19 пэйж хуудас
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна