ОХУ-ын Красноярск хотноо болж буй Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд U23 насны ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Төгс дэвжээний бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ түрүүлж, алтан медаль хүртлээ.
Түүний энэхүү амжилт нь чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчдын 27 жилийн хүлээлт байв. "Бага дэлхийн аварга" гэж нэрлэгддэг тус тэмцээнээс ОУХМ Л.Сэргэлэнбаатар 1991 онд, МУГТ О.Пүрэвбаатар 1999 онд нар алтан медаль хүртэж байсан он цагаас хойш чөлөөтийн эрэгтэй баг тамирчдын алтан медалийн буухай тасраад байсан юм.


Б.Мөнх-Эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуу байдлаар хожсон нь юм.

Мөн ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд, ОУХМ Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртээд байна.
Тэмцээн өнөөдөр /2026.01.31/ үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна