ОЛИМПЫН 3, ДЭЛХИЙН 6 УДААГИЙН АВАРГА БУВАЙСАР САТИЕВ: ТЭГЖ ЯРИЛЦАЖ СУРААГҮЙ ЮМ


ХХ зууны сүүлчээр чөлөөт бөхийн ертөнцөд Бувайсар Сайтиев хаанчлалаа бүрэн тогтоосон байлаа. Харин дүү Адам Сайтиев нь тухайн үед бие халаалт хийж байсан гэвэл зөв болох биз ээ.

Адам том тэмцээнд оролцож, туршлага сууж, шилдэг бөхчүүдтэй барилдаж, өрсөлдөж сурч байлаа.
Ах дүү хоёр хоёулаа ижил жинтэй байсан нь гол асуудлын нэг байв. Нэг завинд хоёулаа суух боломжгүй учир 1998 онд Бувайсар дээд жин рүүгээ орж, харин Адам Европын АШТ-д жиндээ барилдсан юм.
Харин дараа жил нь ах дүү хоёр жингээ эргээд солилоо. Адам дээд жин рүү шилжихээр болж, Бувайсар жиндээ үлдэв. Адам ахыгаа чөлөөт бөхийн түүхийг шинээр хурц тодоор үргэлжлүүлэн бичиг гэж бодсон биз.
Ингээд төлөвлөсний дагуу 1999 оны ДАШТ-д Бувайсар жиндээ барилдахаар боллоо. Гэвч тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тавхайндаа гэмтэл авч, дэлхийн дэвжээнээ гарч чадахааргүй болжээ. Энэ нөхцөлд ахыгаа Адам ахыгаа орлож, ДАШТ-д очлоо.
“Дэлхийд шилдэг нь очиж барилдах ёстой. Нэгэнтээ би гэмтсэн болохоор шийдвэр ойлгомжтой болсон. Адам миний оронд явсан” гэж Бувайсар Сайтиев ярьжээ. Дүүгээ мөн баг тамирчдаа хэрхэн ДАШТ-д оролцохыг үзэхээр Бувайсар очжээ.
Ингээд Адам Сайтиев Дэлхийн аварга боллоо. Тэр үед сэтгүүлч Адамаас “Ахынхаа өмнө барилдах хэцүү байв уу?” гэж асуужээ. “Ах маань гэж бодсондоо биш, харин яасан ч ялагдахааргүй бөхийг орлож ирсэн болохоор ялагдаж болохгүй гэдгээ агшин ч марталгүй хичээлээ. Надад ялагдах эрх байгаагүй” хэмээн Адам хариулсан байна.
Буцахаар онгоцоор нисэж явахад сэтгүүлч Бувайсар Сайтиевтай энэ талаар ярилцжээ. Тэгэхдээ Адамын хэлсэн тэдгээр үгсийг дуулгасан байна. Бувайсар дүүгийнхээ юу хэлснийг сонсоод царай нь их өөр болсон гэнэ.
Адам дуу муутай болохоор дотор сэтгэлээ нээж гаргаад байх нь ховор юмсанж. Дүүгийнхээ тэгж хэлснийг сонсоод Бувайсар “Энэ үгс надад хичнээн их эрхэм нандин болохыг та төсөөлөхгүй байх. Адамаар маш их бахархаж байна. Гэхдээ хэзээ ч нүүрэн дээр нь түүнийгээ хэлэхгүй л дээ” гэжээ.
“Яагаад хэлэхгүй гэж?” хэмээн сэтгүүлч лавлаж асуухад “Хэлж чадахгүй ээ. Тэгж ярилцаж сураагүй юм” гэсэн байна. Тэгэхэд нь сэтгүүлч “Тэгвэл таны үгийг Адам сонсоосой гэж хүсэж байна уу?” гэхэд Бувайсар Сайтиев “Маш их” хэмээн хэлсэн байна...

Эх сурвалж: SSS19 пэйж хуудас


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01