COP17 БОЛОХОД 199 ХОНОГ ҮЛДЛЭЭ. ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ЭНЭ САРД...


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. 

СOP17 болоход 199 хоног үлдлээ.  Бага хурлын бэлтгэл ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр сүүлийн өдрүүдэд юу хийгдэв?

Эн тэргүүнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад ирэх долоо хоногт Монгол Улсад албан айлчлал хийхийг онцолъё..

Тус айлчлал нь Монгол Улс энэ онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, газар, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын уялдаа холбоог бэхжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Б.БАТБААТАР САЙД УРД ХӨРШИД АЙЛЧИЛЖ, БҮХ ТҮВШИНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах  Үндэсний хорооны дарга Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажилласан нь энэ сарын гадаад хамтын ажиллагааны онцлох үйл явдал байлаа.

Тус томилолт нь COP17-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татахад ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, нөхөн сэргээлт, ойн аж ахуй, цэвэр технологийн чиглэлээр хамтарсан төслүүдийг хэлэлцэх хүрээнд Б.Батбаатар сайд БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд болон Усны нөөцийн сайд нартай хоёр талт уулзалт хийсэн.   

1.МОНГОЛ-ХЯТАДЫН ОЙ, БЭЛЧЭЭР, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

БНХАУ-ын Ой, бэлчээрийн улсын агентлагийн дэд дарга Тан Линфан болон холбогдох албаны удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ COP17-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, уг хурлыг амжилттай зохион байгуулахад байр, байгууламж, логистикийн бэлэн байдлыг хангах асуудал чухал байгааг тэмдэглэн, энэ чиглэлд бодит шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлж байгаагаа Б.Батбаатар сайд онцолсон юм.

Уулзалтын үеэр талууд байгаль орчны чиглэлд хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хоёр талын хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэх, инновацын форум зохион байгуулах, дадлага, техникийн туслалцаа үзүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Энэ хүрээнд

  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг суман дахь Тужийн нарс байгалийн цогцолборт газар дахь түймрийн цамхагийн төслийг эхлүүлэх;
  • Монгол–Хятадын хамтарсан Цөлжилт судалгааны төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх;
  • БНХАУ-ын Ой, бэлчээрийн агентлагтай хамтран Олон улсын бэлчээрийн өдрийг зохион байгуулах;
  • COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын инноваци, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.  

Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын хамтын ажиллагааг тодорхой чиглэл, бодит төслүүдээр бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлийг туршлага, инновац, техникийн шийдлээр дэмжих боломжийг бүрдүүлж байна.  Мөн ой, бэлчээр, цөлжилттэй тэмцэх чиглэлд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах суурь нөхцөлийг бий болгох юм.

2017 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 13 дугаар бага хурал (COP13)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагад тулгуурлан, олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах байр, байгууламж, логистик, оролцогчдын урсгал, орон нутгийн оролцоог хангасан зохион байгуулалтын загварыг газар дээр нь судлах боломжтойг уулзалтын үеэр агентлагын удирдлагууд онцолсныг энд дурдъя.  

Мөн БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны дэд сайд Луо Фан болон холбогдох албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийсэн. 

Уулзалтын үеэр Б.Батбаатар сайд COP17-ын бэлтгэлд БНХАУ-ын сайн туршлага, инновацийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон шилжилт, байгальд суурилсан шийдлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн хоёр яамны хамтын ажиллагааны механизмыг 2026 оны  гуравдугаар сард сэргээж, “Бүс ба Зам”, ногоон хөгжил, ногоон соёл иргэншлийн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгдэв.

Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хятадын байгаль орчны байгууллагуудыг сайд нарын түвшинд оролцуулах, технологи, инновацийг танилцуулах арга хэмжээг ирэх наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн дурдсан.

БЭЭЖИН ХОТОД МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУГАА ОРНУУДЫН ЭЛЧИН САЙД НАРТ COP17-ЫГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА

Б.Батбаатар сайд Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт COP17-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа 70 гаруй улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Элчин сайд, дипломат ажилтнууд хүрэлцэн ирлээ. Тус арга хэмжээд Румын Улс, Бүгд Найрамдах Хорват Улс, Эквадор Улс, Армен Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Гренада Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсын элчин сайдууд биечлэн оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг илтгэнэ.

Уулзалтын үеэр Талуудын 17 дугаар бага (COP17)-ын бэлтгэл ажлын явц, Монгол Улсын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл өгч, түнш орнуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. Ийнхүү Монгол Улс дэлхийн анхаарлын төвд “орох”байх COP17 бага хурлыг хэмжээг зохион байгуулах бэлтгэлээ эрчимжүүлж, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулснаар хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалал, усны нөөцийн менежментийн асуудлууд бодит ажил хэрэг болох суурь тавигдаж байна.

ХИЛИЙН УСНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ТАЛААР САНАЛ НЭГДЭВ

БНХАУ-ын Усны нөөцийн дэд сайд Лю Дуншунтай албан уулзалт хийж, усны нөөц, менежмент, ашиглалт, хилийн усны хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хилийн усны хамтын ажиллагаа 2024 оноос дахин идэвхжиж байгааг онцолж, гадаргын хилийн усны асуудлыг яриа хэлэлцээний шинэ түвшинд гаргах нь чухал болохыг тэмдэглэсэн байна.

Талууд Буйр нуур, Хэрлэн голын экосистемийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдлээ. Үүний хүрээнд загасны нөөцийн тогтвортой ашиглалт, усны түвшний хяналт, биологийн олон янз байдлын мониторинг, усны чанарын хяналтын лабораторийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дата мэдээлэл солилцох, ус хэмнэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хамтарсан судалгааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр хүний нөөц, чадавх бэхжүүлэх хамтын ажиллагааны асуудлыг мөн хөндөж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дэвшүүлсэн “Байгаль орчны салбарт 2000 оюутан бэлтгэх” санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ус ба газрын уялдаатай төлөвлөлтөд чиглэсэн “Газар ба Ус” олон улсын санаачилгыг дэвшүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулж, уг санаачилгыг бүс нутгийн хэмжээнд бодит төсөл, хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮДИЙГ МОНГОЛ УЛСАД НУТАГШУУЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Бээжин хотод байрлах Или группын үйл ажиллагаатай  танилцаж, тус группын төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ван Вэньбяотой албан уулзалт хийлээ.

 Или групп БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөвчийн цөлд 6,253 км² талбайд экосистемийг нөхөн сэргээж, ургамлын бүрхэвчийг 3 хувиас 65 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд бодит үр дүн болжээ. Тус компани дрон, роботжуулсан мод тарилт, ухаалаг усалгааны систем, ус хадгалах өндөр үр ашигтай үрийн технологи зэрэг орчин үеийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн байна.

Талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, COP17, инновацад суурилсан цөлжилттэй тэмцэх шийдлүүд, нуур, усны экосистем сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, бодит хамтарсан төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхэд санал нэгдсэн.

Түүнчлэн технологи дамжуулах, судалгаа–туршилтын төслүүд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломжтойг онцолсон юм.

Б.Батбаатар сайд Или группийн туршлага, технологид суурилсан загвар нь Монгол Улсын нөхцөлд бодитоор хэрэгжих бүрэн боломжтойг онцолж, энэ онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хамтын ажиллагааг бодит түвшинд гүнзгийрүүлэх, туршлага солилцох, хамтарсан төслүүдийг олон улсын түвшинд танилцуулах боломжтойг илэрхийлсэн.

Б.Батбаатар сайдын БНХАУ-д ажилласан томилолт нь Монгол Улсыг дэлхийн хэмжээний байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцох, Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг бодит үр дүнтэй, шийдэлд чиглэсэн хурал болгох зорилтын нэг чухал алхам болсон гэж дүгнэж болно.

ГАНД ТЭСВЭРЛЭХ БАЙДЛЫГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭМЭГДҮҮЛНЭ

Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын дулаарлаас улам эрчимжиж байгаа Гангийн асуудлаарх Олон улсын манлайлагч нарын уулзалт Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зохион байгуулагдсан.

 Жил бүр 55 сая хүний амьдрал гангаас хамааран эрсдэлд орж буй тул Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлаар НҮБ-ын гишүүн орнуудыг хэлэлцээрийн зөвшилцөлд хүрэхээс гадна бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллаж байгаагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Т.Мөнхтамир илэрхийлсэн. 

Эдийн засгийн олон улсын зарим байгууллагуудын судалгаагаар жил бүр гангаас шалтгаалсан байгалийн гамшиг, усны хомсдол, хүнс, хөдөө аж ахуйн салбарын алдагдал 307 тэрбум ам долларт хүрч байгаа нь улс орнуудын хувьд хөгжлийн түвшнээс үл хамааран “чимээгүй гамшиг”-д тооцогдож байна. Энэ агуулгаар эсрэг байр суурьтай төлөөллүүдийн дунд зөвшилцөл, итгэлцэлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна Талуудын 17 дугаар бага хурлыг түүхэнд тэмдэглэн үлдээх бүх нийтийн эрмэлзэл болохыг өнөөдрийн арга хэмжээний оролцогч нар  тэмдэглэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 19 минутын өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 19 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 20 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 20 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 23 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 2026/03/20
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… 2026/03/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… 2026/03/20
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… 2026/03/20
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 20 цагийн өмнө
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 19 минутын өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10