НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЯНАХ ШААРДЛАГАТАЙ Ч НОЦТОЙ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ


Нипах вирусийн халдварын талаар ХӨСҮТ-ээс гаргасан мэдээллийг нийтлэв. 

Ерөнхий мэдээлэл:

Нипах вирус (NiV)-ийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-аас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Уг вирусийн халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр, бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой.
Хүний нипах вирусийн халдварын эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит), улмаар үхэлд хүргэх хүнд хэлбэрүүдийг хамарна. Олон улсын түвшинд тохиолдлын нас баралт 40–75 хувьтай байна. Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин, тусгай вирусийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна.

Өвчлөлийн нөхцөл байдал:

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсуудад бүртгэгдэж ирсэн. 2001 онд Энэтхэг Улсад, 2007 онд Баруун Бенгал мужид, 2018 оноос хойш Керала мужид давтамжтайгаар тохиолдож байна. Иймд бүс нутгийн хувьд нипах вирусийн халдвар нь нутагшмал халдвар юм.

2025 онд Энэтхэг Улсад бүртгэгдсэн бүх батлагдсан тохиолдол Керала мужаас илэрсэн бөгөөд үүнээс хоёр нь Паллаккад дүүрэгт анх удаа бүртгэгдсэн нь шинэ газарзүйн байршилд илэрсэн тохиолдол юм. Мөн эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй, байгалийн нөөцлөгчөөс тус тусдаа халдвар дамжсан байх магадлалтай байна.

Үүний зэрэгцээ, Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш бараг жил бүр бүртгэгдэж ирсэн бөгөөд нутагшмал халдвар юм. 2025 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улс нь 2001 оноос хойш нийт 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдлыг бүртгэсэн бөгөөд тохиолдлын нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

Олон улсад тархах эрсдэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсууд дахь эрсдэл дунд гэж үнэлсэн.
Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд тухайн улсын дотоодод хязгаарлагдсан хэвээр байна. Хавьтал судлал, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад тархах эрсдэлийг бууруулж байна.

Олон улсын аялал, худалдаанд хязгаарлалт тогтоох шаардлага:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) -аас одоогийн нөхцөл байдалд үндэслэн Энэтхэг болон Бангладеш Улсад чиглэсэн олон улсын аялал, худалдаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоохыг зөвлөхгүй байгаа бөгөөд уг үйл явдлууд нь олон улсын тээвэр, худалдаанд саад учруулаагүй байна.

ОУЭМД (2005)-ийн ерөнхий дүгнэлт:

Эдгээр мэдээллүүдэд үндэслэн нипах вирусийн халдварын 2025 оны Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (IHR, 2005)-ийн хүрээнд анхааралтай хянах, олон улсын мэдээлэл солилцоог хангах шаардлагатай боловч одоогийн байдлаар олон улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) зарлах босгыг хангахгүй гэж үнэлэгдэж байна.

2026.01.27



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25