Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сар орчмын өмнө ажиллахдаа түргэний машин дуудлагын дагуу очиход нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар НЭМГ-ын дарга, холбогдох албаныханд чиглэл болгосон юм.
Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд байнга гардгийг өөрчлөх үүднээс сайд ийм чиглэл өгсөн.

НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнөөдөр /2026.01.26/ ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болжээ.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна