СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.19-01.25/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-2026.01.25/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ COP17-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ салбар хуралдаануудад үг хэлэхдээ манай улсад ирэх 8 дугаар сард болох COP17 бага хурлын талаар ярьжээ.

Мөн төр засгийн тэргүүнүүдийг тус хуралд оролцохыг урьсан байна. Тухайлбал, Бельгийн Хаант улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзалт хийж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Мөн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урьсан байна.

ГАНД ТЭСВЭРЛЭХ БАЙДЛЫГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭМЭГДҮҮЛНЭ

Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, газрын гадаргын дулаарлаас улам эрчимжиж байгаа Гангийн асуудлаарх Олон улсын манлайлагч нарын уулзалт болжээ.

 Жил бүр 55 сая хүний амьдрал гангаас хамааран эрсдэлд орж буй тул Монгол Улс Талуудын 17 дугаар бага хурлаар НҮБ-ын гишүүн орнуудыг хэлэлцээрийн зөвшилцөлд хүрэхээс гадна бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллаж байгаагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Т.Мөнхтамир илэрхийлсэн байна.  

Эдийн засгийн олон улсын зарим байгууллагуудын судалгаагаар жил бүр гангаас шалтгаалсан байгалийн гамшиг, усны хомсдол, хүнс, хөдөө аж ахуйн салбарын алдагдал 307 тэрбум ам долларт хүрч байгаа нь улс орнуудын хувьд хөгжлийн түвшнөөс үл хамааран “чимээгүй гамшиг”-д тооцогдож байна. Энэ агуулгаар эсрэг байр суурьтай төлөөллүүдийн дунд зөвшилцөл, итгэлцэлийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна Талуудын 17 дугаар бага хурлыг түүхэнд тэмдэглэн үлдээх бүх нийтийн эрмэлзэл болохыг өнөөдрийн арга хэмжээний оролцогч нар  тэмдэглэжээ.

“COP”-УУДЫГ ДАРГАЛАГЧ УЛСУУДЫН ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Их Британийн Хааны “Кью” ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх зорилгоор “2030 он хүртэлх замын зураглал” арга хэмжээг 1 дүгээр сарын 20-ны өдөр Лондон хотноо зохион байгуулав.

Тус арга хэмжээний үеэр энэ онд болох “3 СОР” буюу уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, цөлжилтийн асуудлаарх НҮБ-ын гурван суурь конвенцын гишүүн орнуудын бага хурлуудыг даргалагч Монгол, Армени, Австрали улсуудыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг болсон байна.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар цахим мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс цөлжилтийн асуудлаарх СОР17-г даргалах хүрээнд баримталж буй тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулжээ. Мөн СОР17-г Монголд зохион байгуулах Ажлын албаны зөвлөх А.Жавхлан панел хэлэлцүүлэгт цахимаар оролцож, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх СОР нь жил бүр болдог бөгөөд биологийн төрөл зүйл, цөлжилтийн асуудлаарх СОР-ууд нь хоёр жилд нэг удаа болдог. Энэ жилийн хувьд гурван СОР давхцан болж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улс эдгээр СОР-уудын уялдаа холбоог хангах, чингэхдээ хамгийн чухал асуудал болсон “газар, бэлчээр”-ийн асуудалд олон улсын анхаарлыг хандуулахыг зорьж буй. Энэ ч үүднээс манай улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын тогтоолыг санаачлан батлуулсан юм.  

БНХАУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙЖ, СOP17-ЫН ХҮРЭЭНД БҮХ ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЛАА  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ.   

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой байв.

Айлчлалын үеэр холбогдох сайд нар, албаныхан болон төр хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийж, хамтран ажиллахаар ярилцсан байна. 

Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдуудад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 3 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 6 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22