Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 73 кг-ын жинд 35 бөх зодоглосноос дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар түрүүллээ.
Хоёр жил гаруйн хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй тэрбээр хүчтэй өрсөлдөгчдөө түүртэлгүй ялсан юм.
Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Б.Эрдэнэбаяр гардав. Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаяр, нутгийн бөх Г.Сод-Эрдэнийг ялж, “Хилчин” спорт хорооны Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяаг ялж хүрэл медалийн эзэн болжээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:
1. Ц.Цогтбаатар (Сүлд ) - Алтан медаль
2. Б.Эрдэнэбаяр (Хилчин) -Мөнгөн медаль
3. О.Уранбаяр (Хэнтий) - Хүрэл медаль
3. Л.Энхдөл (Хилчин) -Хүрэл медаль
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна