ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭМТ-Д АЖИЛЛАЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДЛЭЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын  гишүүн С.Амарсайхан,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзжээ.

Уулзалтаар Эрүүл мэндийн яамнаас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, тус төвийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.  

Багануур дүүрэг нь нийслэлээс 140 км зайд орших алслагдсан дүүрэг ба 30 мянга гаруй хүн амтай. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн оршин суугчид болон зэргэлдээх зургаан сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Тус Эрүүл мэндийн төв нь 285 эмч, ажилтантай ба өнгөрсөн 2025 онд 221,2 мянган эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс амбулаторийн үзлэг 128 мянга, яаралтай тусламж 20,9 мянга, түргэн тусламж 6068 үзүүлэн ажилласан байсан. Амбулаторийн үзлэгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлснээр хэвтэн эмчлүүлэх орны ачаалал өмнөх оноос 1027-оор буурч 7449 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 2025 онд лабораторийн 102 мянга гаруй шинжилгээ хийснээс дурангийн 1094 оношилгоо,дүрс оношилгооний 16 мянган оношилгоо шинжилгээ хийжээ.

2024 оноос бие даан дурангийн мэс засал эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 66 хэвлийн дурангийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.Мөн эмэгтэйчүүдийн өндгөвчний уйланхай, өндгөвч, дайврын хамт тайрч авах мэс заслыг дүүрэгтээ анх удаа дурангийн аргаар хийж гүйцэтгэсэн байна.

Тус эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг энэ онд бүрэн шинэчлэхээс гадна эрчимт эмчилгээний 6 ортой тасгийн засварын ажил 85-90 хувьтай хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа аж. Түүнчлэн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн сэргээн засахын тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ бэлтгэжээ.

Алслагдсан дүүрэг учраас зэргэлдээх сумдын иргэд болон дүүргийн иргэдийг нийслэл рүү тээвэрлэх зэрэг түргэн тусламжийн үйлчилгээг өргөн хүрээнд хийдэг бөгөөд жилдээ түргэн тусламжийн 6000-7000 дуудлага, алсын 196 дуудлагад явж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна. Түргэн тусламжийн машиныг шинэчлэх, зөөврийн рентген аппаратаар тусламж үзүүлж байгаа, СТ засварлах зэрэг хэрэгцээ шаардлага байгаа талаар БНЭМТ-ийн дарга Г.Батбаатар хэлсэн юм.   


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг найдвартай хүргэж байгаад баярласнаа илэрхийлж, хэвтэн эмчлүүлсэн хүний тоо цөөрч, амбулаторийн үзлэг нэмэгдсэн нь маш сайн үзүүлэлт хэмээн сайшаажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбоотойгоор энэ болон ирэх онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг үе шаттай нэмэгдүүлэн 3.5 сая төгрөг болгохоор ажиллаж байгааг ярианы эхэнд онцолсон юм.   


Түүнчлэн 2026 онд эрүүл мэндийн  салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Энэ нь гаднын хөнгөлөлттэй зээл, тусламж зэрэг хөрөнгө оруулалтууд байгааг дурдаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан болохыг хэллээ. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхтай болж, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Энэ хүрээнд Багануур дүүргээс Улаанбаатар руу харвалт, шигдээстэй хүнийг зөөхгүйгээр эмчлэх боломж бүрдэх буюу бүлэн хайлуулах эмчилгээ, ангиографийн аппараттай болж, түргэн тусламж сайжрах бодит хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг хэлсэн юм. 


Цаашид яаралтай тусламж, гэмтэл, түргэн тусламжийг сайжруулахад чиглэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оновчтой урьдчилан сэргийлэх тогтолцоог энэ оноос хэрэгжүүлэн ажиллахыг тус төвийн дарга, эмч ажилтнуудад захилаа. 2026 оны 1 дүгээр сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарж, ЭМЯ-ны бүтэц дотор Уламжлалт анагаах ухааны хэлтэс ажиллаж байгаа бөгөөд энэ онд уламжлалт анагаах ухааны санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа тул энэ чиглэлээр тусламж үйлчилгээ нээн ажиллуулснаар гүйцэтгэлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх бас нэг боломжтой гэдгийг хэлэв. Нөгөө талаараа шаардлагагүй хэвтэлтийг бууруулах ач холбогдолтой гэсэн юм.

Багануур эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа CT засвар, суурин рентген, туулах чадвар сайтай автомашинаар хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэн яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтнүүдийг шагнан урамшууллаа. 



 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 15 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 15 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 16 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 16 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 16 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01