ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ИРГЭДИЙН ХЯНАЛТ ЧУХЛЫГ ОНЦОЛЖ, EM.HDC.GOV.MN ХУУДСЫГ АШИГЛАХЫГ УРИАЛАВ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өчигдөр /2026.01.20/ ажиллажээ. 

ЭМЯ-ны харьяа ЭЭХХЗГ нь 104 албан хаагчтай ба бүртгэл зөвшөөрөл, аюулгүй байдал тандалт, хяналт шалгалт, үйлдвэрлэл хангамж, Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори зэрэг зургаан газар нэгжтэйгээр ажиллаж байна.

Тус агентлаг нь 2025 онд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлгүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 1622 хяналт шалгалт хийж 7815 зөрчил илрүүлжээ. Үүнээс 2996-г нь газар дээр нь арилгуулж, 422 байгууллагад хугацаатай үүрэг даалгавар, албан шаардлага хүргүүлэн ажиллав.

  • Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  
  • 2026 оны 01 дүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсад 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үндэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй байна.
  • Улсын хэмжээнд нийт 2906 эмийн сан байгаагаас ЭМД-аар цахим жор олгодог 1560 эмийн сан байна. Өнгөрсөн 2025 онд нийслэл болон 21 аймгийн хэмжээнд нийт 83,696 цахим жор бичжээ.
  • ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид 2025 онд 21 эмийн хэлбэрт нийт 2007 дээжийг шинжилгээнд хамруулсан ба 1519 нь импортынх, 488 нь дотоодын эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн байв.
  • Эмийн зар сурталчилгааны 102 зөвшөөрлийг олгож, хуурамч стандартын бус 5 эмийн сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэн, зах зээлээс 4 нэр төрлийн 72 цувралын дугаартай эмийг эргүүлэн татсан байна.


Энэ 2026 онд эм, эмнэлгийн хэрэгслийн тандалт, эмчилгээний идэвхид харьцуулсан судалгаа хийх, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалтгалт, нэгдсэн худалдан авалтын процессыг сайжруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын итгэлийг бий болгодог зүйл бол эмийн чанар болон бодит үнэтэй байх явдал. Үүнтэй холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж байгааг ярианы эхэнд онцлов.

Монгол Улсын Засгийн газраас эмийн асуудал дээр чанар ба үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг барьж байгаа бөгөөд агентлагийн үйл ажиллагаа ч үүнтэй нягт уялдаатай байж илүү чанартай эмийг зах зээлд бий болгох, үнийг бодитой буулгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг  системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Иймд цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав. Энэ онд  “Агуулахын бүртгэлийн систем” хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа юм. Уг систем ашиглалтад орсноор Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж байна. 

Тэрбээр УИХ-аас барьж буй бодлого бол бизнес эрхлэгч нарт аль болох төвөггүй, чөдөр тушаа болохгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх явдал тул аливаа тусгай зөвшөөрөл нь хялбар, харин үйл ажиллагаанд нь тавих хяналтаа сайжруулж, шаардлага хангахгүй бол цуцалдаг зарчим барьж ажиллахыг ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэгт үүрэг болгов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25