ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТ 39.7 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ


Уур амьсгалын үндэсний хороо өнөөдөр /2025.01.20/ хуралдаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024-2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн, Монгол Улсын уур амьсгалын үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн Уур амьсгалын Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн, батлав.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлал, хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, зардлын тооцоог боловсруулсан
  • Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн хэрэгжилтийг үнэлж, NDC Stocktake Report боловсруулсан. Үнэлгээгээр 2020–2024 онд хүлэмжийн хийн ялгарлыг 7,519.7 Gg CO₂-оор бууруулах зорилтын хэрэгжилт 39.7 хувьтай гарсан
  • ҮТХН 3.0 шинэчилсэн зорилтыг тодорхойлон, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулсан. Үүний хүрээнд 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 24.4 сая тонн CO₂-эквивалентаар бууруулахаар төлөвлөсөн
  • Парисын хэлэлцээрийн хүрээнд Сингапур Улс болон Швейцарын Холбооны Улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан
  • Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хоёр жил тутмын анхдугаар тайланг боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 30-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн
  • Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг эхлүүлсэн
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.5 тэрбум мод тарих зорилтоос өнөөдрийн байдлаар 127.9 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, 8.32 хувийн гүйцэтгэлд хүрчээ.

Мөн Хөвсгөл, Завхан, Дорнод аймагт 5.1 сая га талбайд ой зохион байгуулалтын ажил хийж дуусгасан бол ОХУ, БНХАУ-тай хиллэсэн бүсэд 1166 км түймрээс хамгаалах зурвасыг сэргээж, 150 км зурвасыг шинээр байгуулж, 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн 387.1 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил зохион байгуулж, 1.3 тэрбум модыг хамгаалсан байна.

Энэ удаагийн хуралдаанаар Уур амьсгалын Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох яам, агентлагаас ирүүлсэн саналуудыг тусган, 5 бүлгийн 68 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 4 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 7 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 12 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22